Олимпийн эргэн тойрон дахь сонирхолтой тоонууд

Олимпийн наадмыг зохиохын тулд зохион байгуулагч орноос ихээхэн зардал, бэл бэнчин шаарддаг. Шинэ барилга байгууламжууд, гудамж талбайн гэрэлтүүлэг, зочид буудал, хоолны газрууд гэхчлэн хамгийн наад захын хэрэглээнээс эхлээд хүний хэрэгцээний бүх зүйл олимпийн хотхонд байх ёстой.
Аливаа зүйлийн тоон үзүүлэлт нэлээд сонирхолтой байдаг. Тэгвэл Сочигийн олимпийн наадмын эргэн тойронд болж буй үйл явдлууд тоон үзүүлэлтээр ямар байгааг сонирхуулая.
- Энэ удаагийн буюу XXII дахь өвлийн олимпийн наадам ОХУ-ын цагаар 20:14 цагт эхлэв.
- Олимпийн наадмыг зохион байгуулахад ОХУ нийт 54 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь түүхэн дэх хамгийн их зардлаар хийгдэж буй олимпийн наадам болж байна.
- Олимпийн наадмын төв стадион буюу Фишт тэнгэлдэх хүрээлэнг барьж тохижуулахад 600 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ стандионыг дахин 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д ашиглахаар төлөвлөөд байгаа юм.
- Наадам 17 өдрийн турш 15 төрлийн тэмцээн зохион байгуулна.
- Эдгээр тэмцээнүүдэд 88 орны 2850 тамирчин оролцож байна.
- Нийтдээ 98 үйл ажиллагаа олимпийн хотхонд зохион байгуулагдах юм.
- Олимпийн бамбар нийтдээ 40 мянган км аялсан ажээ.
- Цагаан олимпийг дэлхий дахинаа гурван тэрбум хүн шууд хүлээн аван үзэж байна.
- Наадам зохиогдох өдрүүдэд Сочи хотод агаарын хэм 8-10 хүйтэн байх ажээ.
- Тамирчид болон үзэгчдэд зориулан 7000 тогооч үйлчлэгч ажиллаж байгаа.
- Оросын хамгийн алдартай шөл болох хүрэн манжинтай борш 265 мянган литрийг чанаж байгаа гэнэ.
- Олимпийн хотхонд энэ өдрүүдэд дунджаар 75 мянган хүн амьдарч байна.
- Элдэв халдлага гарахаас сэргийлж 37 мянган цагдаа, харуул хамгаалалтад гарчээ.
- Сайн дурын 25 мянган ажилтан олимпийн хотхонд үйлчилж байна.
- Олимпийн хотхонд өдөрт нэг хүн дунджаар 15 долларыг хоол хүнсний зүйлд зарцуулж байгаа аж.
- Тамирчдад нийтдээ 98 багц медаль гардуулна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ