13 настай хүү гар утасны шинэ программ зохиожээ

АНУ-ын Виржиниа мужийн дунд сургуулийн сурагч Вираж Пури гар утасны шинэ программ зохион бүтээжээ. Тэрээр гайхалтай нь дөнгөж 13 настай гэдгээрээ гайхагдаж байна.

Түүний бүтээсэн программыг гар утсанд суулгаад цагдаагийн байгууллага болон эцэг, эхийнх нь гар утастай холбогдох гэнэ. Пури ахлах ангийн сурагчдаас өөрийгөө хамгаалахын тулд энэ программыг зохиосон гэнэ. Гэтэл удалгүй найзууд нь бие “хамгаалагч”-ийг нь сонирхсон тул олны хүртээл болгосон ажээ.

Аюул тулгарвал тухайн хүүхэд ганцхан товч дараад л цагдаа, аав, ээжид нь мэдээлэл очих юм байна. Шинэ программ нь хүүхдүүд болон эцэг эхчүүдээс сайн үнэлгээ авсан учир тэрээр Виржиниагийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, хамгаалагч программаа улам боловсронгуй болгож байгаа аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин