Univision олимпийн шалгалтад бүдрэв

“Айл бүрийн хойморт гайхалтай гурвалсан үйлчилгээг бид хүргэнэ” гэсэн сүржин уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Univision компанийнхан ОХУ-ын Сочи хотноо нээлтээ хийсэн Өвлийн ХХII олимпийн тоглолтоос болж хэрэглэгчдээ багагүй тоогоор алдаж эхлээд байгаа гэнэ шүү.

Кабель, өндөр хурдны интернэт, суурин утас зэргийг багтаасан үйлчилгээ үзүүлнэ гэсэн сүржин сурталчилгаанд нь хүмүүс хууртан тэдний хэрэглэгч болсон цаг саяхан. Интернэтийн хувьд хурд сайтай ч гадны довтолгооноос хамгаалалт тааруу гэдгийг нь хэрэглэгчид удалгүй мэдсэн билээ. Хэрэглэгчийн нууц кодыг нь тайлж давхар холбогдсон дэндүү сүйхээтэй хакеруудын халдлагаас хэрэглэгчид нь хамгаалагдсангүй. Мөн кабелийн телевизийнх нь тэр олон сувгийнх нь дийлэнхийг монголчууд үздэггүй, ойлгодоггүй гэсэн гомдол гарах болжээ. Гэртээ Univision тавиулсан айл өрхүүд ийнхүү амаа барьцгааж эхэлсэн юм.

Монголчууд спортын ертөнцийн сонин хачныг үзэж, сонирхох дуртай болцгоосон. Английн хөлбөмбөгийн Премьер лиг, Аваргуудын лиг, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, биатлоны Дэлхийн цом зэрэг уралдаан, тэмцээнүүдийг шимтэн үзэх нь тэдний хувьд стрессээ тайлах сайхан боломжийг олгодог билээ. Тэгвэл энэ томоохон тэмцээнүүд Univision-ы аль ч сувгаар гардаггүй аж. Үзэгчид спортын уралдаан, тэмцээнүүдийг голчлон Оросын Россия-1, Россия-2, Спорт-1 сувгуудаар үздэг аж. Энэ сувгууд харамсалтай нь Univision-оор гардаггүй байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ