Хоёр Солонгос томоохон уулзалт хийнэ

Умард болон Өмнөд Солонгосын эрх баригчдын дээд хэмжээний уулзалт хоёр улсын хилийн зурвасын ойролцоох Панмунжом дахь сууринд удахгүй эхлэх талаар BBC агентлаг шуурхай уламжилж байна.
Энэхүү уулзалт, хэлэцээрийг сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаж байгаагүй өргөн хэмжээнийх хэмээн тодотгожээ. Пхеньян АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг цуцлахыг шаардсаар буй энэ үед товлогдсноороо онцлог. Хэлэлцээр амжилттай болвол хоёр солонгосын хагацсан гэр бүлийнхний уулзалт ч амжилттай явагдана. Хоёр Солонгосын түүхийг өөрчлөх хэмжээний уулзалт ч болж мэднэ хэмээн Өмнөдийн талаас мэдэгдсэн нь ч энэ уулзалтад өндөр ач холбогдол үзүүлж буйг илтгэж байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ