Алжирт онгоцны ослоор 77 хүн амиа алджээ

Алжир улсад цэргийн тээврийн онгоц осолдож 77 хүн амь насаа алдаж тус улсад орон даяар гурав хоногийн эмгэнэл зарлажээ.
Амь үрэгдсэн хүмүүс цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн хүмүүс байсан гэж эх сурвалж мэдээллээ. Харин нэг хүн амьд гарсан байна. Амьд гарсан хүнийг эмнэлэгт хүргэж эмчилгээ хийж эхэлсэн гэнэ. Гэсэн чонгоцонд нислэгийн бүрэлдэхүүнтэйнийлээд 103хүн зорчиж явсан гэсэн мэдээлэл бий.
Онгоц цаг агаарын тааламжгүй байдлын улмаас Ум-эль-Буахи мужийн Джебель -Фертаууланд унаж осолджээ. Нислэг эхлэх үед шуурга шуурч, цас орох төлөвтэй байсан гэнэ.
Геркулес С-130 онгоц Сахарын цөлийн Таманрассет хотоос 1500 км зайтай орших Константина хот хүрэхээр явж байсан аж. Энэ осол нь Алжир улсын түүхэн дэх гурав дахь удаагийн онгоцны томоохон осол болж байна. Үүнээс өмнө 2003 ондзорчигч тээврийн онгоц осолдож 103 хүн амь насаа алдаж байсан ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ