Уурхайн ослоор 60 гаруй хүн амь насаа алджээ


Суданы Дарфур мужид байдаг алтны уурхайд 60 уурхайчин амь үрэгдсэн ноцтой осол гарчээ. Ослыг өөрийн нүдээр харсан гэрчүүдийн яриагаар "Мэдэгдсэн тоо нь л 60 гэж байгаа ч илүү олон хүн амиа алдсан байх" гэлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгар ойролцоогоор 100 орчим хүн дарагдаж нас барсан гэнэ.
Уурхайд дөрөвдүгээр сарын 29-нд нуралт болсон ажээ. Харин энэ тухай мэдээлэл өчигдрөөс хэлэлүүдээр яригдаж эхэлсэн байна.
Уурхайн гүн нь 40-60 метр юм байна. Гол уурхайгаас 22 салаалсан хамгийн ёроолд нь нуралт гарсан байна. Дахин нуралт үүснэ гэсэн болгоомжлолын улмаас аврагчид орчин үеийн тоног төхөөрөмж хэрэглэхгүй байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ