Сочигийн олимпод оролцож буй нэг тамирчинд 35 ширхэг бэлгэвч ногдлоо

“Сочи-2014” өвлийн Олимпийн зохион байгуулагчид 100 мянган бэлгэвчийг Сочид хүрэлцэн ирсэн тамирчдад тараах шийдвэр гаргажээ.

Эдгээр бэлгэвчийг зочид буудлын хүлээн авах дээр байршуулах ба хэн дуртай хүссэн тамирчин нь авах боломжтой гэнэ.

Үүнийг зүгээр л бодит шаардлага гэж үзэж болно. Учир нь Лондонд олимпийн үеэр 150 мянган бэлгэвч тарааж байжээ. Өвлийн олимпийн нэг тамирчинд 35 бэлгэвч ногдож байгаа гэнэ. Олимпийн наадамд өрсөлдөхөөр 2800 тамирчин ирсэн гэж үзэхэд 100 мянган бэлгэвч нь нэг хүнд 35 ногдохоор аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ