Ариуна Сүри Монголын нүүр царайг тахлав

Сочигийн олимпийн нээлтэд оролцсон 88 орны баг, тамирчдын ёслолын хувцсанд спорт сонирхогчид хийгээд загварынхан үнэлэлт өгчээ. Цагаан олимпод оролцож буй орон орны шилдэг дизайнерууд үндэснийхээ тамирчдын ёслолын хувцсыг урласан билээ. Манайхаас оролцож буй хоёр тамирчин болон төлөөлөгчдийн хувцасны загварыг ам бардам ивээн тэтгэж хийсэн гэх “Гоёо” компани ёстой л нэг нүдний булай болсон билээ.

Тус компани Италийн загвар зохион бүтээгч Стефано Убеттитэй хамтран олны дургүйцлийг хүргэсэн ханцуй нь богинодсон загвар, өнгө хийц муутай хувцсаар бэлэг барьсан нь дэлхийд нэрээ гаргах биш онигоонд орохоос наагуур юм болсон. Гэтэл тэд өнөөдөр ичих ч үгүй хамгийн загварлаг хувцастай 10 орныг шалгаруулсны гуравт “Гоёо” брэнд орлоо гэсэн сурталчилгааг хийж эхэллээ.

Монголчууд бид бэлгийн морины шүдийг үздэггүй гэж ярьдаг. Гэхдээ л эх орноо төлөөлж дэлхийн өмнө төрийн далбаагаа мандуулсан эрхэм тамирчдын хувцсыг арай ч гомдмоор хийснээ цайруулах гэж “Гоёо”-гийнхон амьхандаа л “тэмцэж” байгаа аж.

Өчигдөрхөн нэгэн өдөр тутмын сонинд чадварлаг загвар зохион бүтээгч Ариунаа Сүри өгсөн ярилцлагадаа хэдийгээр цаг зав багатай ч Монголын тамирчдын хувцасны асуудал дээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн хүсэлтээр хоёр, гуравхан хоногийн дотор чадах чинээгээрээ малгай, ороолтоос авахуулаад тодорхой шинэлэг өөрчлөлтийг “Буян” компанийн ажилчид хийгээд дизайнерын хамт өөрчлөн засварласан талаар дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Үүнээс үзэхэд салбарын сайд нь хүртэл энэхүү шүүмжлэлээс ичиж, арга буюу Ариунаад ийнхүү “Гоёо”-гийн “гоё” хувцсыг бүр гоё болгож өгөхийг хүссэн нь цагаа олжээ. Энэ мэтчилэн өөрийнхөө брэндийн нэр хүндийг өсгөх биш харин ч баллахаа шахсан “Гоёо”-чуудад цаашид анхаарч ажиллах зүйл их байгааг хэлэх юун.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ