Эхнэрээсээ салсан Франсуа Олланд цагаан ордонд ганцаараа иржээ

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Цагаан ордонд айлчлан АНУ-ын ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нартай биечлэн уулзаж оройн зоог барьсан юм.

Францын ерөнхийлөгч 2001 оноос хойш албан ёсоор Цагаан ордонд айлчлаагүй билээ.

Тэд оройн зоогийн үеэр хоёр орны хамтын ажиллагаа болон улс төрийн найрсаг харилцааны тухай ярилцсан. Түүнчлэн АНУ-ын талаас Францын нөлөө бүхий улс төрчдийг тагнасан хэрэгт хүлцэл өчихийн зэрэгцээ Иракийн дайны тухай ч санал бодлоо солилцсон байна. Энэ удаагийн уулзалт маш найрсаг харилцаан дор явагдсан гэдгийг олон улсын хэвлэлүүд бичжээ.
Албан ёсны үйл ажиллагаа байсан учир ноён Франсуа Олландыг гэр бүлийнх нь хамт урьсан ч тэрээр ганцаараа Цагаан ордонд ирсэн байна. Мэдээж үүнийг түүний гэр бүлийн харилцаан дахь төвөгтэй асуудалтай холбон тайлбарлаж болно.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин