Оросуудын алдаа Хятадуудад өгөөш болов

Сочигийн олимпийн томоохон алдааны нэг нь олимпийн бэлгэдэл болсон таван цагариг дөрөв болсон явдал билээ. Үүнтэй холбоотойгоор нэлээд шуугиан дэгдэж ажлыг хариуцаж байсан техникч залуу амиа алдсан гэх мэдээлэл ч бас цацагдаад байгаа.
Таван цагирагийн нэг нь дэлгэгдээгүй нь олон улс даяар анхаарал татсан асуудал болсон. Тэгвэл хятадууд энэ алдааг овжноор ашиглан шинэ эмблем бүхий хувцаснууд үйлдвэрлэж эхэлсэн байна. Дөрвөн цагариг нэг од бүхий тэмдэгтэй хувцаснууд хятадын хаа сайгүй худалдаалагдаж эхэлсэн нь Орсуудын алдааг егөөдсөн бололтой.
Шинэ бүтээгдэхүүн анх 20 юанаас эхэлж байсан бол одоо бүр 200 юанийн үнэ хүрч байгаа гэнэ. Эдгээр цамц, футболкуудыг eBay интэрнэт худалдаагаар зарж эхэлсэн байна. Хятадуудаас гадна Германы машин үйлдвэрлэгч "Audi" компани мөн л Орсуудын алдааг ашиглан машиныхаа рекламыг хийсэн байна. Учир нь "Audi" компанийн лого нь дөрвөн цагаригаас бүтдэг юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ