Их Британи бүхэлдээ усанд автах нь

Их Британийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг ялангуяа зүүн эрэг үерийн гамшигт нэрвэгдээд байна хэмээн ВВС мэдээллээ. Тус улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон далайн шуурганы улмаас том, жижиг 76 гол үерлэж, ойролцоох хот, тосгодод их хэмжээний хохирол учруулаад байна.
Үерийн гамшигт нэг хүн амиа алдаж, 2000 гаруй өрх айл орон гэргүй болсон тухай эх сурвалж мэдээлж байна.
Баасан гаригаас дахин хүчтэй шуурга болж, аадар бороо орно хэмээн цаг уурын албанаас анхааруулжээ. Тиймээс иргэдийг гэрээсээ гарахгүй байж үерийн хамгаалалт хийх хэрэгтэйг Засгийн газраас анхааруулав. Учир нь ирэх өдрүүдэд Английг дайрах хар салхи өмнөхөөсөө ч илүү хор хохирол учруулахуйц хүчтэй гэнэ.
Том давалгаанууд үүсч эргийн хотууд бүхэлдээ усанд автсан нь хотын оршин суугчдыг хүндхэн байдалд хүргэж байна. Тиймээс иргэдийг аюулгүй газрууд руу нүүлгэн шилжүүлж түр хугацаагаар сургуулиудад байрлуулж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ