Бие биенээ таних ч үгүй 2500 хос гэрлэлээ

Өчигдөр Өмнөд Солонгост мянга мянган хүмүүс гэрлэлтээ баталгаажууллаа. Хачирхалтай нь хосууд бие биенийгээ таних нь бүү хэл өмнө нь нэг ч удаа харж байгаагүй. Энэ бол мүүний шашны онцлог.

Лхагва гаригт болсон олныг хамарсан хурим нь мүүний шашныг үндэслэгч Сун Мён Мүүнийг таалал төгссөнөөс хойш хийгдэж буй хоёр дахь удаагийн гэрлэх ёслол болов. Хуримын ёслолд ойролцоогоор 2500 гаруй хос гэрлэсэн байна. Тэдгээр хосууд мүүний тааллаар бие биетэйгээ гэрлэж байгаа хэмээн үздэг бөгөөд ямар ч үндэстний хүнтэй гэрлэж магадгүй. Ирээдүйн ханиа ямар хүн байхыг хуримынхаа өмнөх өдөр нь л харж мэддэг ажээ. Зарим тохиолдолд хуриман дээрээ анх удаагаа харах нь ч бий.

Олон мянган хүнийг хамарсан хуримын ёслол аль нэг сургуулийн заал, томоохон стадионд болдог. Хүмүүсийг олноор нь гэрлүүлэх энэ шашны зан үйл 1960 оноос эхэлсэн. Түүхэндээ хамгийн их буюу 30 мянган хос 1997 онд гэрлэж байсан ажээ.

Мүүний шашныг үндэслэгч Сун Мён Мүүн 2012 оны есдүгээр сард 92 насандаа таалал төгссөн юм. Харин түүнийг насан эцэслэснээс хойш түүний бэлэвсэн эхнэр нь хуримын ёслолыг удирдаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин