Леонардо Ди Каприогийн ээлжит амрагууд

Леонардо Ди Каприо 1974 оны 11-р сарын 11-нд Лос-Анжелест төржээ. Тэрээр Леонардо Да Винчийн зургийн ачаар ийм нэртэй болсон аж. Ээж нь түүнийг хэвлийдээ тээж байхдаа Италид уран зургийн музей үзэж явсан ба Да Винчийн нэг зургийг харж байтал хүү нь анх зөөлөн тийрч хөдлөн, энэхүү дурсгалт мөчийг бэлэгдэж нэрийг нь өгсөн гэнэ.

Нийгмийн ажилтан ээж Ирмелин, комикс урлаач аав Жорж нар нь хүүг төрөөд нэг ой ч хүрээгүй байхад салсан хэдий ч хүүг өсгөж хүмүүжүүлэх эцэг эхийн үүргээ яг тэнцүү гүйцэтгэдэг байжээ.2 ой гарантай бяцхан Леог аав нь анх хүүхдийн телешоунд авчран, камерын өмнө гаргасан байна. Продюссерууд эхлээд ийм эгдүүтэй хөөрхөн хүүхэд хүрэлцэн ирсэнд ихэд олзуурхаж байсан боловч төдхөн “үгээ хэлэхэд” хүрсэн аж. Бяцхан Лео зураг авалтын багийнхныг бужигнуулж өгсөн байна.

Ди Каприо Сидс их сургуулийн дэргэдэх бага сургуульд суралцаж байсан ба тэнд жүжиглэх урлагийн сууриа тавьжээ.Дараа нь мэдлэг боловсролоо улам гүнзгийрүүлэхийн тулд Лос-Анжелес явсан байна.Ингээд удалгүй анхны жүжиг, кинондоо тоглож эхэлсэн аж. Тэрээр “Титаник” кинонд бүтээсэн дүрээрээ дэлхийг “байлдан дагуулж”, тэр хэрээрээ хувийн амьдрал нь ч дэлхийн сайхан бүсгүйчүүдээр хүрээлэгдэж эхэлсэн байна. Ингээд хэн гэгч сайхан бүсгүйтэй, хэзээ учирч байсан талаар сонирхуулья.

Тони Гаррн (2013—). (Victoria’s Secret)

Эрин Хизертон (2011—2012)

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ