АНУ-д цасан шуурганаас болж 10 хүн амиа алджээ

АНУ-д хахир өвөл үргэлжилсээр байна. Цасан шуурга тасралтгүй шуурч сүүлийн дөчин жил болоогүй хүйтрэл тус улсад тохиолдож байна хэмээн эх сурвалж дамжуулав.
Шуурганы улмаас Техас мужид арван хүн амиа алдаад байна. Хүмүүс цас их орсны улмаас гарсан зам тээврийн осол болон цас цэвэрлэх үеийн азгүй тохиолдлын улмаас амиа алдах явдал гарч байгаа гэнэ.
Цаг агаарын таагүй байдлаас болж тус улсын найман мужид онц байдал тогтож,цаг агаар сайжиртал иргэдийг холын замд гарахгүй байхыг сануулж байна.
Хойд Каролина, Жоржиа мужуудад сургууль, цэцэрлэг түр хугацаагаар хаагдаад байгаа. Түүнчлэн зарим газруудад цахилгааны хязгаарлалт хийжээ. Цас хоёр хоногийн турш үргэлжилнэ гэсэн мэдээг цаг уурчид өгч байна. Долоо хонгийг дуустал цасан шуурга үргэлжилэх гэнэ.
Зам харилцаа хаагсан учир онц байдал тогтоосон хотуудад хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй хэмээнд хүрээд байна. Тиймээс бусад мужуудаас тусламж илгээж эхэлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ