Метроны хуучин буудлуудыг сэргээж зугаа цэнгээний газрууд болгоно

Парис хотод ашиглагдахаа больж орхигдоод олон жил болсон хуучны метроны буудлуудыг шинэчлэн засч шөнийн цэнгээний газар, усан сан, зоогийн газар, кино театр байгуулахаар болжээ. Энэ талаар Францын Ард түмний төлөө нэгдсэн намын гишүүн Натали Кошиуско Моризет саяхан олон нийтэд амласан байна.
Ингэснээр тэрээр ирэх гуравдугаар сард болон Нийслэлийн захирагчийн суудалд өрсөлдөх зургаан хүний нэг болох эрх авч байгаа ажээ. Түүний мөрийн хөтөлбөрийн цөм нь Парисын орхигдсон газруудыг сэргээн засварлаж нийгэмд үр өгөөжтэй цэг болгохоос гадна соёл, спортын төвүүдийг олноор байгуулна гэсэн амлалт юм байна.
Харин түүний мөрийн хөтөлбөр биелэлт хамгийн магадлалтай хөтөлбөр хэмээн иргэд ам сайтай байгаа гэнэ. Орхигдож хаягдсан эдгээр газруудыг сэргээх нь төсвийг ч сайтар хэмнэх бөгөөд хүмүүс ихээр зорчдог байсан газрууд учир эргэн сэргээнэ гэж амласан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ