Шинжаан Уйгарт 7.3 магнитуд газар хөдөллөө

Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгарын Юитиан хотод 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Өнөө өглөө 5:19 цагт газар хөдлөлтийн чичиргээ эхэлсэн байна. Хүчтэй чичиргээ болж өнгөрсний дараа хагас цаг орчим долоон удаа чичрэлт явагдсан гэж хятадын газар хөдлөлтийн судлах байгууллагаас мэдээллээ.

Харин азаар хүний амь наса эрсдээгүй өнгөрөсн хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Тус байгууллагаас мэдээлж буйгаар газар хөдлөлтийн улмаас газрын гүн рүү 12 км орчим үүссэнбол уртаашаа зуу орчим км цууралт үргэлжилсэн байна. Ингэхдээ цөлийн бүсийг гаталж, тариалангийн бүсэд ч нөлөөлөжээ.

Газар хөдлөлтийн улмаас хохирол бага учирсан гэнэ. Гэсэн ч аврах албаныхан ирж ажиллаж байгаа ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин