Барак Обама Мексикт айлчилж байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Мексикийн ерөнхийлөгч Энрики Пена Нейто нар ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсанаасаа хойш анхны уулзалтаа хийж байна. Тэд уулзалтаараа хоёр орны хилийн орчимд сахиулах хэв журам болоод бусад олон салбарт хамтран ажиллахаар болсон талаар цагаан ордноос мэдээллээ. Уулзалтын үеэр ерөнхийлөгчид нэн түрүүнд тус хоёр орны хооронд хамгийн их зөрчил үүсгэдэг хууль бус цагаачлалын асуудлыг цэгцлэхээр болсон. Барак Обамагийн сонгуулийн амлалтуудын нэг нь цагаачлалын асуудлыг нэг мөр болгох байсан юм. Түүнтэй ч холбоотойгоор АНУ өнгөрсөн онд Мексикийн цагаачлагч иргэдийн бичиг баримтыг цэгцлэхэд багагүй хөрөнгө зарсан. Энэ үеэр АНУ-д олон жил амьдарсан цагаач иргэд төрөлх Мексик рүүгээ буцсан.      

Түүнчлэн Мексикээс АНУ руу чиглэсэн зэвсгийн наймаа их байдаг. Тиймээс хил, гаалийн хяналтыг чангаруулж хар тамхи мансууруулах бодисын наймааг  чангаруулах гэнэ.

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ