Б.Насанбаярыг тавгийн идээ буруу зассан үйлчилгээний ажилчдын араас явуулъя

Уран зохиолын хичээлийг арван жилийн сургалтын хөтөлбөрөөс хасахгүй

Уран зохиолын хичээлийг арван жилийн сургалтын хөтөлбөрөөс хасахгүй. Би л хувьдаа бат итгэлтэй байлаа. Хэдэн сарын өмнө зөөлөн, хатуугийн тэмдгийг орчин цагийн крилл үсгийн хэрэглээнээс хасах талаар яриа гарсан. Хэсэг шуугиад л намжсан билээ. Энэ удаад ч түүнтэй яг адил дүр зураг давтагдав. Тухайн үед зөөлөн, хатуугийн тэмдгийг орчин цагийн крилл үсгийн хэрэглээнээс хасах талаар холбогдох албаныхан эцэслэн шийдсэн мэтээр ярьж байлаа. Тэр үед Төрийн хэлний зөвлөл болоод УИХ-ын Тамгын газраас уг мэдээлэл хэдэн дураараа эрдэмтний санал төдийхөн зүйл болохыг анхааруулсаар байсан. Гэсэн хэдий ч олон нийтэд хурцаар нөлөөлсөн уг асуудлаас үүдэж, нэг хэсэгтээ л Шинэчлэлийн Засгийн газар муу нэрээ зузаалан, дархлаа муутай хүүхэд аятай бөгшүүлэн ханиалгаж байв. Асуудал арайхийн мартагнах шинж рүүгээ орж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ажлын хүрээнд экспортыг нэмэгдүүлж, импортыг бууруулах зорилго бүхий нэг их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрөөрөө алдагдсан эрч хүчээ сэлбэж байгаа өнөө цаг үед уран зохиолын хичээлийн асуудал гарч ирсэн нь гаргалгаа хийхэд их л амархан харагдана. Гаргалгаа нь “Шинэчлэлийн Засгийн газрыг Олон нийтэд ихээр үзэн ядуулах ээлжит төлөвлөгөө – Уранзохиолын хичээлийг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөс хасахаар шийдвэр гарсан /мэт/ тухай мэдээлэл түгээх” явдал болж таарч байх шиг.Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ