Эр бэлэг эрхтэнд учирсан “азгүй” явдлууд

Өдөр бүр дэлхий даяар өөр хэний ч санаанд багтамгүй хачирхалтай явдлууд олноор өрнөж байдаг. Элдэв сонин эдгээр явдлуудаас сониучирхан энэ өдөр эр бэлэг эрхтэнд учирсан “ээдрээтэй” тохиолдлуудын талаар хүргэж байна.
Сонин хачин боловч зарим тохиолдол нь нэгийг бодууштай мэт санагдсан билээ. Ингээд хамтдаа дараах мэдээллийг хүлээн авъя.
Чулуун шаланд “цовдлогдсон” төмсөг / ОХУ
ОХУ-ын уран бүтээлч Пётр Павленский бол өөрийн эрхтнээ гэмтээж эсэргүүцэл зарладгаараа алдартай нэгэн бөгөөд 2013.11 сард л гэхэд Улаан талбайн чулуун шаланд хуухнагаа цовдолж багагүй шуугиан дэгдээжээ. Тэрээр ОХУ-ын Цагдаагийн албан хаагчдын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан энэхүү хачирхалтай үйлдлийг хийсэн нь энэ ба хуухнагаа чулуун шаланд хадсан байна. Тэрээр үүнээс өмнө “панк рок” урсгалаар тоглодог охидын “Pussy Riot” хамтлагийн гишүүдийг хорьсоныг эсэргүүцэж амаа үдэж уруулаа бүхэлд нь оёж байснаас гадна Санкт Петербургийн Засгийн газрын байрны өмнө өргөстэй төмөр тороор нүцгэн биеэ ороон хэвтэж байсан ч удаатай ажээ.
Хайраар дутсан “бэлэг эрхтэн” / БНХАУ
Хятадын Цзясинь хотын нэгэн хувцасны үйлдвэрт ажилладаг Янг Ху хэмээх 27 настай залуу олон жил найз бүсгүйтэй болж чадалгүй ганц бие яваа нэгэн юм. Тэрээр ажлын шаардлагаар оройтож тарах нь түгээмэл байдаг учир ийнхүү найз бүсгүйтэй болж чадалгүй явсаар өдийг хүрсэн байна. Өдөр ирэх тусам хайраар дутсан Янг Ху өөрийгөө найз бүсгүйтэй болох хувь тавилангүй нэгэн гэдэгт бүрнээ итгэж нэгэнт надад найз бүсгүй заяахгүйгээс хойш үүгээр ч яах билээ гэж үзээд 2013.10 сард бэлэг эрхтнээ огтолчихжээ. “Mirror” сайтын мэдээлснээр тэрээр бэлэг эрхтнээ огтолсон даруйдаа гэнэт ухаан орсон бололтой дугуйгаа унаад эмнэлэг явсан байна. Ингэхдээ тэрээр бэлэг эрхтнээ эргээд хэвийн байдалд нь буцааж оруулах санаатай явсан боловч эмч нар анхны ямар нэг тусламж үзүүлэлгүй буцаасан байна. Учир нь Янг Ху огтолж орхисон бэлэг эрхтнийхээ тасархай хэсгийг эмнэлэгт авч очоогүй байсан тул түүнийг нь авчруулахаар гэр рүү нь эргээд явуулжээ. Ингээд гэр эмнэлэг хоёрын хооронд хэдэнтээ нааш цааш явсан Янг Ху замдаа багагүй цус алдсан тул бэлэг эрхтнийг нь эргэж залгах ямар ч боломжгүй хоцорсон явдал гарчээ.
Шидэт мөөгний нөлөөгөөр эзнээсээ “хагацсан” бэлэг эрхтэн / АНУ
Нэрийг нь хараахан дурьдаагүй 42 настай энэ эрхэмд тохиолдсон золгүй явдал 2013.06 сард Мичиганы “Ypsilanti Middle School” сургуулийн гадаа болжээ. Хэргийг хариуцсан мөрдөгч Жефф Фоксын мэдээлснээр түүнийг нүцгэн гараараа бэлэг эрхтнээ зэрэмдэглээд сургуулийн гаднах талбайд цустайгаа холилдчихсон хашгирч байхыг олсон гэнэ. Нэрийг нь хараахан дурьдаагүй энэ эрхэм Охио мужид амьдардаг нэгэн байсан ба сургуулийн цонхыг хагалснаар дохиолол нь ажиллаж цагдаа нар ирсэн байна. Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэж ухаан орсных нь дараа авсан мэдүүлэгт тэрээр найзууд дээрээ зочилж ирээд байсан ба хий юм харахад хүргэдэг “шидэт” мөөгийг барьж байснаасаа хойших юугаа ч санахгүй байна гэжээ. Мөрдөгчийн хэлснээр хохирогч нь ямар нэг ужиг эмгэггүй сэтгэцийн хувьд эрүүл нэгэн байснаар барахгүй нүцгэн гараараа хэрхэн бэлэг эрхтнээ зэрэмдэглэж тасалсан нь байж боломгүй хэрэг юм гэсэн байна.
Шуналын сэдэлтэй “харгис” гэмт хэрэг / АНУ
Карлос Кастро (1945 - 2011) нь Португалийн хэвлэл мэдээллийн салбарт 35 гаруй жил ажилласан нэр хүндтэй сэтгүүлч нэгэн байсан ба Португалийн загвар өмсөгч Ренато Сеабратай дотно харилцаатай байжээ. Ижил хүйстэн хосууд 2011 онд АНУ-аар аялсан ба аялалынхаа үеэр Карлос Кастро залуу амрагийнхаа гарт харгисаар амаа алдсан хэрэг гарч байжээ. Ренато түүнийг өөрт нь үнэтэй хувцас хэрэглэл худалдаж авч өгөөгүй шалтгаанаар хөнөөсөн ба тархин тус газар нь хэдэнтээ цохисны эцэст дарс онгойлгогчоор нэг нүдийг нь ухаад зогссонгүй бэлэг эрхтнийг сэндийчиж төмсгөөр нь бугуйвч хүртэл хийж зүүсэн гэлцдэг байна. Ингээд хэргийн газраас зугтсан ч удалгүй сэжигтнээр татагдаж, мөрдлөгийн явцад хийсэн хэргээ хүлээснээр 2012.12.21-ний өдөр 25 жилийн ял оноосон байна.
Хүч хэрэглэснийхээ төлөө хүртсэн “ширүүн” шийтгэл / ОХУ
Энэ явдал 2009.01 сард ОХУ-ын иргэн Александр Кирилловт тохиолджээ. Амралтын өдөр найзуудтайгаа багагүй наргиж халамцсан тэрээр элбэнх хүчиндэх гэж байгаад нандин эрхтнээ тас хазуулж орхижээ. “The Austrian Times”-ийн мэдээлснээр Кириллов бага зэрэг хөгжилдөх гэснээс биш атгаг санаа агуулаагүй байсан тухайгаа Москвагийн эмнэлгийн эмч нартаа хэлсэн байна. Харамсалтай нь эмч нар түүний элбэнхэд тас хазуулсан бэлэг эрхтнийг нөхөн сэргээж эмчилж чадаагүй гэнэ.
Бүтэлгүйтлээр өндөрлөсөн “гэнэтийн бэлэг” / Колумб
Колумбын үндэсний “La Nacion” сонинд нийтлэгдсэн нэгэн мэдээлэлд тус улсын экс улс төрч 67 настай Гентил Рамирез Поланья бэлгийн дур хүсэл өдөөгч виаграны тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрхтнээ тайруулахаас аргагүйд хүрсэн явдал 2013.09 сард гарсан тухай өгүүлжээ. Тэрээр эхнэртээ гэнэтийн бэлэг барьж нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрөөхийг хүссэн нь ийнхүү харамсалтайгаар өндөрлөсөн байна. Эмч нарын хэлснээр Рамирезийн бэлэг эрхтэн хэдэн өдөр буулгүй маш хүчтэй өвдөлтийг өгсөн байх агаад арга буюу тайрах мэс ажилбар л хийх боломжтой байсан гэнэ. Ер нь виаграны тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас дүлийрэх, элийрэхээс эхлээд хүн бүрт харилцан адилгүй гаж нөлөө илэрдэг тул эмийн зохистой хэрэглээг эрхэмлэхийн чухлыг тэд онцолсон байна.
Бэлэг эрхтэнд хийгдсэн “ээдрээтэй” мэс ажилбар / АНУ
АНУ-д ажиллаж амьдраад 40 гаруй жилийг үдсэн Перугийн иргэн Энрике Милла “The Coral Gables Hospital” эмнэлэгт 2007 онд мэс ажилбар хийлгэжээ. Энэ нь түүний хөвчрөхгүй байгаа бэлэг эрхтний гажигийг засах, хөвчрөх явцыг дэмжих үйлдэл бүхий суулгацыг хийх мэс ажилбар байсан боловч үүнийг хийлгэснээс хэдэн долоо хоногийн дараагаас бэлэг эрхтэн нь мэдээгээ алдаж улмаар тайруулахад хүрсэн явдал гарч байжээ. Хожим Энрике Милла эхнэрийн хамт мэс ажилбар хийсэн эмч нарыг шүүхэд өгч их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Шалтгаан нь 60 гарсан түүнийг цусны даралт өндөр, чихрийн шижинтэй гэдгийг шинжлэлгүйгээр энэ төрлийн мэс ажилбарыг хийсний улмаас бэлэг эрхтэнгүй болсон гэж үзсэн бол эмч нарын зүгээс түүнийг мэс ажилбарын дараа барих гам, эмчилгээний журмыг мөрдөөгүй гэж үзсэн байна. Тэдний маргаан чухам хэрхсэн нь хараахан тодорхойгүй ч энэ төрлийн эмчилгээний дараа гарах хүндрэл 3% магадлалтай л байдаг гэнэ.
Бэлэг эрхтний “арьс” нөхүүлэх мэс ажилбар / Нэгдсэн Вант Улс
Энэ явдал 1994.12 сард Лондон хотын “The Lister Hospital” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан “British Airways” компаний нисгэгч Жеймс Уильямст тохиолджээ. Тухайн үед 42 настай байсан нисгэгч Жеймс таслуулсан хөвчнийхөө арьсыг хуухнагаасаа авахуулж нөхүүлэх мэс ажилбарыг хийлгэсэн нь амжилтгүй болж бэлэг эрхтнээсээ хагацахад хүрчээ. Түүний сэтгэлзүйн энэхүү таагүй байдлыг харгалзан үзэж ажлаас нь түр чөлөөлснөөс гадна гэргийгээсээ салж, гэр оронгүй хоцорсон байна. Ингээд мэс ажилбар хийсэн эмч нарыг шүүхэд өгч гомдол гаргасан тэрээр тухайн үеийн ханшаар £800.000 харин одоогийнхоор $1.000.000 гаруй ам.долларын нөхөн олговор авахаар болж байсан гэнэ.
Экс амрагийн “болдоггүй” бор / Австрали
2011.02 сард Австралид болсон энэхүү хачирхалтай явдал Хятад хосын дунд болжээ. Тухайн үед 48 настай байсан Жиан Чен экс найз залуугийнхаа хүзүү ба хөлийг хутгаар бүлж, бэлэг эрхтнийг нь тасалсан гэмт хэрэг Авсрали дахиныг шуугиулсан байна. Экс найз залуу нь шархаа дийлэлгүй “The Royal Shore Hospital” эмнэлэгт нас барсан бөгөөд Жиан Ченийг 3 жил 9 сарын хорих ялаар шийтгэсэн гэнэ. Тухайн үед Австралид амьдарч байсан Жиан Чен мэдүүлэгтээ энэхүү гэмт хэргийг хардалтын сэдлээр үйлдсэн ба найз залуугийнхаа бусармаг явдлыг таслахыг хүссэн нь энэ гэнэ. Учир нь найз залуу нь чинээлэг бүсгүйчүүдийг хөл хүнд болгосныхоо шангаар амьдралаа залгуулдаг нэгэн байсан тул өөр эмэгтэйтэй хурьцал үйлдэхээс өмнө амжиж болдоггүй борыг нь тасалсан юм гэжээ.
Эр хүн хэлсэндээ... / АНУ
АНУ дахь Лийдсийн их сургуулийн оюутан 21 настай Натан Беллс 2013.11 сард найзуудтайгаа “FIFA - 13” тоглож байжээ. Тэрээр тоглоомдоо хожно гэсэн итгэлтэйгээр найз Сабер Да Силватайгаа мөрийтэй тоглож байсан нь энэ ба хожигдсон нь хуухнагаа үдээсний машинаар үдүүлэх шийтгэлтэй байсан гэнэ. Харамсалтай нь Натан Беллс тоглоомонд хожигдож амалсан ёсоороо хуухнагаа үдүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ