Хятадын сарнаа явагч амь орлоо

БНХАУ-ын сансрын хөтөлбөрийн биелэл сарнаа явагч “Ногоон туулай” дахин амь орсон гэж албаны хүмүүс өнөө өглөө мэдээллээ. Уг сарнаа явагч нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд саран дээр газардсанаасаа хойш хэвийн ажиллаж байгаад өнгөрсөн сарын дунд үеэр эвдрэл гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэхдээ одоо амь орсон тул аврах бололцоо бүрдлээ гэж Хятадын сарны хөтөлбөрийн төлөөлөгч Пэй Жаоюү Синьхуа агентлагт өгсөн мэдээлэлдээ дурджээ. “Ногоон туулай”-н механик удирдлагад эвдрэл гарч сарны хүйтэн цаг уурыг даалгүй бүр мөсөн эвдрэх аюул тулгараад байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ