Бүх үзүүлэлт нь адил гарч алтан медалийн эзэд боллоо

Уулын цанын эмэгтэйчүүдийн хурдтай буултын тэмцээн урд шөнө явагдлаа. Энэ өдөр олимпийн хамгийн том дуулианыг Словены Т.Мазе, Щвейцарын Д. Гизин нар дэгдээв. Тэдний бүх үзүүлэлт ижил гарч (1:41.57) хоёулаа алтан медаль зүүх болзол хангажээ. Ванкуверын олимпоос хос мөнгөн медаль авч байсан. Мазе ийнхүү мөрөөдлөө биелүүлсэн бол өөр Швейцар бүсгүй Лара Гут хүрэл медаль зүүжээ.

Ч.Амур

СЭТГЭГДЭЛ БИЧИХ