Москвад их сургуульд бөмбөг тавьсан гэж 7000 хүнийг сандаргав

Москвагийн Нисэхийн сургууль руу нэгэн эр "Сургуульд тэсрэх бөмбөг тавьсан байгаа" хэмээн утсаар ярьж сургуулиас яаралтай гарахыг сануулжээ. Энэ үеэр сургуульд байсан 7000 оюутан сургуулийг орхиж гарцгаасан аж.

Сургуулийн чухам аль хэсэгт нь бөмбөг байгаа эсэхийг нарийн хэлээгүй учир сургуультай холбоотой 12 байранд байсан бүх хүн гарсан учир ийм олон хүнийг хамарсан ажээ. Салбар сургуулиуд болон дотуур байртайгаа хамт байрладаг уг сургуулийнхан нэлээд сандарцгаасан байна.

Хэдийгээр энэ мэдээлэл худал болох нь тогтоогдсон ч цагдаагийнхан болон албаныхан энэ сэрэмжлүүлэг байж мэднэ хэмээн сонор сэрэмж өндөртэй байхыг анхааруулсан хэрэг байж мэднэ хэмээж байна.

Одоогоор худал мэдээлэл түгээсэн гэмтнийг хайж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин