Эдгэршгүй хүнд өвчтэй хүүхдүүдийг зовлонгүй аргаар үхүүлэхийг дэмжлээ

Бельгийн парламентаас эдгэршгүй болон маш хүнд өвчтэй хүүхдүүдийг насны ялгаагүйгээр, тайван аргаар амьсгал хураалгах санал гаргасан нь дэмжигдлээ. Нийт 86 гишүүн санал асуулгад оролцсоноос 44 нь дэмжсэн байна. Харин одоо дэмжигдсэн саналтай Бельгийн хаан танилцаад гарын үсгээ зурж баталгаажуулах л үлдээд байна.
Ингэснээр Бельги улс энэ төрлийн үйлчилгээг хүүхдэд үзүүлэх дэлхийн хамгийн анхны улс болох юм. Одоогоос 12 жилийн өмнө энэ улсад насанд хүрсэн маш хүнд өвчний улмаас тарчилж байгаа хүмүүсийг зовлонгүй үхэлд хүргэх үйлчилгээг дэмжин хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ нь хэзээ ч эдгэршгүй хүнд өвчний улмаас тарчилж байгаа хүүхдүүдэд харин ч буян болж мэднэ хэмээн үзэж байгаа юм. Мэдээж эцэг эхэд нь ч гэсэн зарим талаар байж болох сонголт гэв. Энэ сонголтыг мэдээж хүүхдийн эцэг эх, гэр бүлийнхэнтэй тохиролцож байж хийх юм.
Харин энэхүү саналын эсрэг байгаа хүмүүс “Хүүхдүүд өөрийн сонголтоороо ийм хүнд шийдвэр гаргана гэж байхгүй учир ийм зүйл байж болохгүй” гэж эсэргүүцэж байна. Түүнчлэн шашны үзэлтнүүд энэхүү санал асуулгыг хүчтэй эсэргүүцэж буруушааж байна. Зарим иргэд хотын гудамжаар “ Бельгийн парламент хүн амины хэргийг дэмжиж байгаа нь жигшүүртэй” хэмээн эсэргүүцэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ