Галт уул дэлбэрэх аюултай байгаагаас 66 мянган хүн гэр орноосоо дайжлаа

Индонезийн Ява арлын Маунт Келуд галт уулын идэвхжил нэлээд эрчимтэй байгаагаас агаарт их хэмжээний үнс тортог цацагдаж Антара мужийн иргэд амьдрах аргагүй болж гэрорноо орхин дайжихад хүрээд байна.
Засгийн газраас ард иргэдэд анхааруулан галт уулын идэвхжил өмнөхөөсөө хамгаагүй өндөр түвшинд хүрч аюултай байдалд хүрсэн хэмээн анхааруулсан юм. Тиймээс галт уултай ойрхон амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Нэн түрүүнд галт уулын бүсээс 66 мянган хүнийг нүүлгэжээ.
Галт уулаас оргилох утаа маш өндөрт хүчээ. Түүнчлэн тэндээд цацарч байгаа үнс нурам хүний биед хор хөнөөл учруулна хэмээн үзэж буй.
Маунт Келуд галт уул 2007 оноос сэрсэн бөгөөд үе үе хүчтэй идэвхждэг. Харин сүүлийн 10 хоног өмнөхөөсөө илүү утаа гарч, үнс нурам цацаж, зарим үед сонин дуу чимээ гарах болжээ.
1990 онд Маунт Келуд галт уулын дэлбэрэлтээс болж 30 хүн амь насаа алдаж хэдэн зуун хүн шархдаж, гэмтэж бэртсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ