Музейн шал цөмөрч үзмэрийн найман ховор машин нүхэнд унажээ

АНУ-ын Кентакки мужид байдаг “General Motors” компанийн “Corvette” загварын спорт автомашинд зориулсан үндэсний музейд томоохон хохирол учиржээ. Музейд гэнэт асар том том нүх үүсч 12 метр гүнзгий нүхэнд найман машин унасан байна.
Азаар хүн унаж бэртээгүй байна. Нүхэнд унасан автомашинууд нь 1992 онд үйлдвэрлэсэн “Corvette”, 1993 оны “ZR-1 Spyder”, 2009 оны “ZR1” "Blue Devil", 1962 оны хар “Corvette” 1984 оны“PPG Pace”, 1993 онд үйлдвэрлэсэн “Ruby Red”, 2001 оны“Mallett Hammer Z06 Corvette”, 2009 оны“Corvette” машинууд байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ