Цэцэрлэгийн эрхлэгчийн зарсан хортой таргийг ууж хоёр хүүхэд амиа алдав

БНХАУ-ын Хэбэй мужийн Лианхэ тосгонд бага насны хоёр охин хархны хортой тарганд хордож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай Синьхуй агентлаг мэдээллээ. Хэргийн шалгаан болоод эзэн нь тодорхой болсон хэмээн цагдаа нар мэдээлсэн. Тус мужий ойролцоо орших хоёр цэцэрлэг хүүхдүүдээ булаацалдан өрсөлддөг байсан бөгөөд энэ жигшүүртэй хэргийн нэг цэцэрлэгийнх нь эрхлэгч сэдэж хийсэн байна. Тэрбээр өөрийнхөө цэцэрлэгт хүүхэд татахын тулд өрсөлдөгч цэцэрлэгий нэр хүндийг гутаахаар шийдэж цэцэрлэг орчмоор хордуулсан тараг заржээ. Энэ үед цэцэрлэгээс ач охидоо аваад явж байсан эмээ тараг худалдан авсан байна. Охид тараг уусны дараа амнаас нь хөөс цахарч, бие нь эрс мууджээ. Охидууд хоёул амь насаа алдсан бөгөөд тарагнаас амссан эмээ нь харин бага зэрэг хордсон ч бие нь сайжирчээ.
Шинжилгээгээр тарагнаас хархны хор илэрсэн. Тараг захиалгаар заруулсан цэцэрлэгийн эрхлэгч 51 настай Ян Венмингийг баривчилсан гэнэ. Эрхлэгч өөрийн хийсэн энэхүү жигшүүрт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ хэрэгтэй төстэй хэрэг таван жилийн өмнө мөн Хятадад гарч байсан бөгөөд хортой сүүгээр хүүхдүүдийг хордуулж байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ