Ангийн буугаа аппаратаар сольё-22

Галт зэвсгийн импортыг бууруулъя
“Аав минь, аав минь анчин гөрөөчин явсан юмсан” гэж бид дуулж өссөн. Үнэндээ ан гөрөө гэдэг дээхэндээ бол нэгэн төрлийн шинжлэх ухаан байсан юм. Ямар амьтныг хэдийд хэрхэн агнах вэ гэдгийг анчид төдийгүй эгэл ард андахгүй. Амьтны үр төл болоод үржлийн үед агнах, дутуу намнаж шархдуулахыг хатуу цээрлэхийн дээр ямар анд ямар зэвсэг хэрэглэхээ ч андахгүй. “Бөөсөнд хутга” гэдэг шиг ан авд хурдан унаа, хүчит зэвсгийг хэрэглэхийг таашаадаггүй сэн. Миний аав байгаль хамгаалагч байхдаа Улз голын эрэг дээр хууль бус агнуур хийсэн оросуудын савраас олон ч загас, тэр дундаатул загасыг аварсан гэж ярьдагсан. Түүнийх нь тусгал өдгөө орь ганц үрд нь тусдаг гэдэгт би эргэлздэггүй. Түүн лүгээ үр хойчдоо үйлийг нь үүрүүлэхгүй гэсэндээ нүгэл буяныг шүүж, хаана хэзээ ямар ан хийхээ сайтар болгоодог байсан нь зүгээр л нэг мухар сүсэг гэж боломгүй.
Гэтэл өдгөө эрчүүдийн бяр хүчээ гаргах, хөрөнгө чинээгээ гайхуулах, бие биенийхээ дээр гарах гэсэн ядмагхан сэтгэхүйгээс үүдэлтэй ан гөрөө эмгэнэл дагуулах болжээ. Ямартаа л салбарын яамнаас мэдээлэл хийхдээ тулахав дээ. Нийгмийн сүлжээнд хамгийн ихээр холбогддог нь хүүхэд залуус. Ухаан тэлж, буурь суугаагүй оюун ухаандаллага, хядлага ердийн үзэгдэл мэт санагдахад фэйсбүүкийн элдэв зураг, хөрөг нөлөөлөхийг үгүйсгэхгүй билээ. Охид тийм л эрчүүдийг мөрөөднө, үеийн хөвүүд бяр хүчгүй санагдаж, “Оготнын хамраас ч бол цус гаргасан” нэгнийг илүүд үзэх нь бий.
Хоёр жилийн өмнө Замын-Үүдийн гаалийн агуулахад 200 гаруй хөлдүү чоно хадгалж байхтайтаарсан юм. Хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн нь тэр л дээ. Өвөл цагт үнэд ордог чонын эд эрхтэнээр тооцвол хэдэн зуун саяар тооцогдох хөрөнгө тэнд дарагдаж байлаа. Гэтэл түүнийг хэрхсэн талаар хавар нь лавлахад “Хөргүүргүй агуулахад удаан хадгалах боломжгүйгээс муутгаад устгасан” гэх харамсалтай хариу сонссон. Ийм байж ан амьтныг олноор нь агнаж сүйтгэх ямар хэрэгтэй вэ, агнуур нэртэй аллагыг хэрхэн бууруулах вэ гэдэгт хариу хайхад хамаг учир халуун, хүйтэн зэвсгээс эхтэй санагдана. Хурдан буу, халуун зэвсгийн нийлүүлэлтийг бууруулахгүйгээр хууль бус ан авыг хязгаарлах боломжгүй санагднам.
Цөөн тоо дурдъя. Сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг хил гаалиар оруулахыг завдсан хэрэг олонтаа гарчээ. 2012 онд:
Мэдрэмж алдуулах шингэн шүршигч гар буу хоёр ширхэг;
-Мэдрэмж алдуулах сум таван ширхэг;
-Усан тест сум гурван ширхэг;
-бусад төрлийн сум 117 ширхэг ;
-Ремингтон 700 маркийн ангийн буу хоёр ширхэг;
-Саваже 64 ангийн буу нэг ширхэг;
-Марлин 336 маркийн ангийн буу нэг ширхэг;
-Ангийн бууны сум 5,6 мм-ийн 148600 ширхэг;
-Ангийн бууны сум / ТОЗ-8/ 12500 ширхэг, бусад 1260 ширхэг сум хилээр оруулах гэж байсныг илрүүлэн хураажээ.
Харин 2013 онд:
-Ангийн бууны сум /ТОЗ-8/ 9450 ширхэг;
-ТТ маркийн байлдааныгар буу нэг ширхэг;
-Ангийн бууны сум 14870 ширхэг;
-Хийн гар буу хоёр ширхэг;
-Хийн тугалган сумтай гар буу хоёр ширхэг;
-бусад бууны сум 266 ширхэг,
-Хийн гар бууны үрлэн сум 100 ширхэг, Хийн бууны баллон газ 30 ширхэгийг хураан авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ