“Flappy bird” компьютер тоглоомчдыг хуйлруулж байна

Компьютер тоглоомчдын анхаарлыг татаж буй шинэ тоглоом “Flappy bird” болжээ. Эхэндээ энэ тоглоом хүмүүсийн анхаарлыг татаж чадахгүй байна хэмээн iPhone компани гар утасны тоглоомын сангаас хасан аж. Гэтэл тоглодог хүмүүс нь тоглоомоо нэхэж компани руу маш олон захидал бичсэн байна. Гэнэт хүмүүсийн санал хүсэлтэд дарагдсанаа мэдээд компани тоглоомыг дахин байршуулсан нь өмнөхөөсөө ч илүү амжилтад хүрсэн байна.
Тоглоомыг эргүүлэн суулгасны дараа маш олон хүн татаж авч тоглон, одоогоор хамгийн их татагдсан жагсаалыг тэргүүлж, дөрвөн одны зэрэглэлтэй болоод байгаа гэнэ.
Энэ тоглоом нь шувуу төмөрт хүрэхгүйгээр төмөрний завсраар нисгэх ёстой, нилээд хэцүү тоглоом боловч яагаад хүмүүс ийм ихээр тоглох болсон нь сонин байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ