Facebook гуравдагч хүйсийг хүлээн зөвшөөрлөө

Facebook компани өчигдрөөс хэрэглэгчдийнхээ хүйсийн сонголтыг өргөжүүлж гуравдагч хүйсийн сонголтыг оруулжээ. Ингэснээр хэрэглэгчид зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн сонголтыг хийх шаардлагагүй болжээ.

Тэд өөрийн профайлын "Gender" тохиргооноос "Custom" сонголтыг хийгээд дараах цонхонд "Трансжендэр, Гей, Лесби гэхчлэн өрийн хүйсийг нарийвчлан тодорхойлж нийтлэх боломжтой болсон байна.

Энэ сонголт нь хүйсийн асуудалтай хүмүүст ихээхэн таалагдаж байгаа гэнэ. Одоогоор хэчнээн хүн шинэ сонголтоос өөрийн хүйсийн мэдээллээ шинэчэлсэн талаар нарийн мэдээлэл дэлгэсэнгүй ээ.

2011 онд Facebook-ийн судалгаагаар 7000 хүнээс гурван хувь нь трансжендэр байсан ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин