Японы тамирчин уран гулгалтын шинэ од боллоо

“Сочи 2014” олимпийн наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргууд өчигдөр тодорлоо. Уран гулгалтын төрөлд энэ удаагийн олимп шинэчлэлүүдийг хийж чадаж байна.
Японы тамирчин 19 настай Ю.Ханюй хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр(280.9) оноогоор аваргаар тодорч Патрик Чаны байрыг эзэллээ.
Дэлхийн гурван удаагийн аварга Канадын Патрик Чан 275.62 оноогоор мөнгөн медалийн эзэн болов. Харин Казакстан улс түүхэндээ анх удаагаа уран гулгалтын төрлөөр олимпоос медаль авлаа. Энэ жилийн олимпийн наадам уран гулгалтын төрөлд шинэ ододтой, шинэ амжилттай, сонин содон зүйл арвинтай болж байна.
Харин эрэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд Азийн үе эхэллээ хэмээн үзэгчид хэлж байна. Учир нь Филиппиний тамирчин ч мөн яггүй сайн өрсөлдөгч байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ