Н.Энхбаярын өшөө авах ажиллагаа Т.Бадамжунайгаар эхэллээ


Н.Энхбаяргүйгээр цаашаа юу ч явахгүй шүү”гэдгийг МАХН-ынхан хамтрагчиддаа сануулж МАН-тай хавсайдан хаврын чуулганы жагсаалтыг унагасан нь АН-ын бодлогыг 2012 оноос хойш тасалдуулсан анхны тохиолдол бөгөөд сануулга болсон билээ . Харин АН-д Н.Энхбаярт дахин эрх мэдэл өгснөөс МАНАН байгуулж азаа сорьсон нь дээр гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. МАН-д санал тавибал татгалзахгүй байх нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс байгаа гэх бор шувуу нисээд эхэлсэн. Энэ ажиллагааг АН-аас Х.Баттулга, МАН-аас Т.Бадамжунай нар зохион байгуулж байгаа гэж зарим хэвлэлээр мэдээлсэн билээ. Н.Энхбаярын хувьд аль аль хувилбар нь нэмэх оноо авчрахаар болоод байна. Тодруулбал тэр Засгийн газарт орж ирвэл эрх мэдэлд хүрнэ. Эрх мэдэл байгаа цагт цаашдын улс төрөө удирдаад явах хангалттай хэмжээний мэдлэг, туршлага түүнд бий. Буцаад МАНАН байгуулагдвал тэр хамгийн сайн сөрөг хүчин болж ард иргэдээс дэмжлэг авч ирэх сонгуульд барьцаа улам ахиулах боломж бүрдэнэ. Цөөнхийг удирдаж парламентанд 72 суудалтай олонхи болгосон туршлага ч түүнд бий. Ийнхүү энэ хаврын улстөрийг дэглэх нь тодорхой болсон Н.Энхбаяр урьдын дайснуудаасаа өшөө авах ажиллагаа эхлүүлснийг эх сурвалж онцолж байна. Түүний эхний бай нь Т.Бадамжунай болжээ. Чухам яагаад Т.Бадамжунайгаар эхлэх болсныг гурван янзаар тайлбарлаж байна.
Нэгдүгээрт: Т.Бадамжунайтай хувийн тооцоотой. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд унахаас эхлээд намдаа шахагдаж, улмаар баригдаж хоригдох бүх операцид гол хор хутгасан хүнийг Т.Бадамжунай гэлцдэг.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ