Шинжаанд 11 террористыг хөнөөв

Өчигдөр Хятадын баруун хойд хэсгийн Шинжаан Уйгарт 11 хүн хятад цагдаа нарын гарт амь насаа алджээ. Үүнийг хятадын талаас 11 алан хядагчийг устгасан хэмээн тайлбарласан ба тэдний гурав нь тэсрэх бөмбөг дэлбэлж өөрсдийн амийг золиосолсон хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ.
Тэдгээр амиа золиослогч этгээдүүд машин болон мотоциклтэй хотоор цагдаа нартай хөөцөлдөж, нэлээд шуугиан дэгдээсэн ажээ.
Шинжаан мужийн иргэд нь лалын шашинт үндэсний цөөнх юм. Тэдний дундаас хан үндэстэн болох хятадуудын эсрэг эсэргүүцлийн үйл ажиллагаа байнга явуулсаар ирсэн.
2012 оноос хойш өнөөг хүртэл л гэхэд 190 орчим уйгар иргэд хятадуудын эсрэг халдлага үйлджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ