Индонезийн галт уул дэлбэрчээ

Өчигдөр Индонезийн Ява арал дахь Маунт Келуд галт уул дэлбэрчээ. Тэгвэл энэ үеэр гурван хүн амь насаа алдсан хэмээн ВВС мэдээлэв. Нас барсан хүмүүсийн хоёр нь утаанд хордож, нэг нь байшингийн хананд дарагдаж нас барсан байна.

Маунт Келуд галт уул сүүлийн хоёр өдөр эрчимтэй идэвхжин их хэмжээний утаа болон үнс нурам цацаж байна. Тиймээс галт уулын эргэн тойрондох оршин суугчдыг өөр хотууд руу нүүлгэн шилжүүлжээ. Одоогийн байдлаар 75000 гаруй иргэд гэр орноо орхин дайжсан байна.

Уулын ойролцоох 10 км орчимд үнс нурам цацагдаж хүн амьдрах аргагүй болжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр тус улсад долоон онгоцны буудал үүд хаалгаа барьсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин