А.Мөнхтайван хуурамч дипломоор ГССҮТ-д шургалах гэж оролдов

Төрийн албанд хуурамч дипломоор шургалах гэсэн оролдлогууд удаа дараа гарч байсан. Хуурамч дипломын ихэнхийг ОХУ-ын хар зах дээрээс худалдаж авдаг юм билээ. Ерөнхийдөө бол дипломтой болох мөрөөдөлтэй эрхмүүдийг оросууд хуурч орхидог аж. Ийм хуурамч диплом барьсан этгээдүүдийг Авлигатай тэмцэх газар андахаа байсан. Өөрөөр хэлбэл хуурамч дипломын асуудал Монгол, Армен, Гүрж, Казакстан, Тажикстан, Буриад зэрэг улсуудад олон жилийн турш үргэлжилж ОХУ-ын Боловсролын яамыг амраахаа байсан.
Хэдэн мянган дипломын асуудал яригдсан учраас ОХУ-ын Засгийн газар өөрийн оронд үйлдвэрлэсэн диплом, төгссөн нөхдийн нэрсийг интернэт сайтад байршуулсан. Тухайн орны хууль хяналтын байгууллага сэжиг бүхий дипломыг интернэтээс хайгаад үзэх боломжтой болжээ. Хэрвээ ОХУ-ын сайтад бичигдээгүй диплом бол хуурамч гэсэн үг юм. Үүнийгээ ч зарласан юм билээ.
Яг ийм хуурамч диплом бариад харайлгаж буй эрхэм бол Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтанд оролцож буй Адъяагийн Мөнхтайван юм. Түүний намтарт 2006 онд ОХУ-ын Анагаах ухааны академид докторын зэрэг хамгаалсан гэж бичсэн. Тэр намтраар нь “Vak.ed.gov.ru”хайгаад үзэхээр А.Мөнхтайван гэсэн нэр олдохгүй. Тэгэхээр энэ хүн ОХУ-д докторын зэрэг хамгаалаагүй гэсэн үг. ОХУ-ын хар зах дээр нууц байдалд хэдэн мянгаараа зарагддаг элдэв дипломуудын нэгээс худалдаад авчээ гэхэд буруудахгүй.
Тарилгын шингэн үйлдвэрлэдэг “IVCO” компанийг үүсгэн байгуулагч, Хавдар судлалын захирал, Мянганы сорилтын сангийн өндөр цалинтай менежер хийж байсан тэрээр “Уулын цаанаас эцэглэв” гэдэг шиг Улаанбаатараас докторын зэрэг хамгаалах гээд өөрөө ч мэдэлгүй оросуудад хулхидуулж байж мэдэгдэх юм. Ийм нэг хуурамч дипломтой, номын царай эрхэм та бидний эрүүл мэндээр тоглох гээд өндөлзөж эхлэв бололтой.
А.Пүрэвсүрэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ