Жуулчны автобус дэлбэрч дөрвөн хүн амиа алджээ

Өнгөрсөн ням гаригт Египетийн Табас амралтын бүсэд жуулчны автобус дэлбэрч автобусны жолооч болон гурван жуулчин амь насаа алдаж 14 хүн хүндээр шархдаж, бэртжээ. Тэдгээр жуулчид нь Өмнөд Солонгосын жуулчид байсан бөгөөд Синайн хойг болон Египетийн түүх дурсгалын газруудаар аялж байсан байна.

Автобус Израилийн хилийн орчимд явж байхдаа ийнхүү дэлбэржлтэд өртсөн гэх эх сурвалж мэдээллээ.

Энэхүү дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа юм. Синайд сүүлийн жилүүдэд энэ мэт халдлага, алан хядах ажиллагаа ихэссэн. Өнгөрсөн нэгдүгээр сард мөн л дэлбэрэлт болж гурван цэрэг амь насаа алдаж байсан бол арваннэгдүгээр сард 10 хүн террорист халдлагад өртөж нас барсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин