Японд цасан шуурганаар 11 хүн амь насаа алджээ

Японд цас ихээр унаж, цасан шуурга ихээр шуурсаны улмаас 11 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдаж, 1.3 мянган хүн цасан шуурганы улмаас тун хүндхэн нөхцөлд амьдарч байгаа хэмээн тус улсын цагдаагийн албаны мэдээнд өгүүлжээ.

Байгалийн гамшиг 18 мянган байрны цахилгааны таслан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд доголдол гаргалаа. Токио болон бусад том хотуудад дотоод 830 нислэгийг хойшлогдоод байгаа гэнэ. Авто зам зарим газар хаадсантай холбоотой зарим газарт зам харилцаа хаагджээ. Хүмүүсийг шаардлагагүй бол гэр орноосоо гарахгүй байхыг зөвлөжээ.

Энэ үеэр хамгийн хүнд байдалд байгаа хүмүүсийг орон гэргүйчүүд хэмээн хэлж болохоор байгаа ажээ. Тэдгээр хүмүүс гудамжны сандал дээр унтаж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин