Киноны ачаар зөв онош тавьжээ

Зүрхний хурц дутагдал, амьсгаадалт, нүд бүрэлзэх шинж тэмдэг, чих дүлийрэх зэрэг асуудалтай тулгарсан 55 настай эрэгтэй чухам ямар өвчнөөр өвдсөнийг эмч нар тогтоож чадалгүй хэдэн сар болжээ. Ингээд арга буюу түүнийг Юрген Шефер тэргүүтэй хэсэг эмч нарт шилжүүлсэн байна.

“Таван минутын дараа би түүнийг ямар өвчин туссаныг тодорхойлж чадсан” хэмээн тэрбээр өгүүлэв. Эмч тэр өвчтөнийг кобальтаар хордсон гэдгийг тогтоожээ. Ингэхдээ телевизийн олон ангит “Доктор Хаус” киноны хэсгээс санасан байна. Шинж тэмдгүүд нь яг тэр олон ангит кинонд гардагтай таарч байсан гэнэ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ