Улс төрийн шүлхийд хэл хорио тогтооё

/Сэрэмжлүүлэг/
Гадуур шүлхий их байна. Үхрийн шүлхий 3 аймгийн 9 суманд гарч хөл хорио тогтоолоо. Нэг хоногийн дотор шүлхийтэй үхрийн тоо 210-аас 430 болж нэмэгдсэн нь золгуут, уул овоонд мөргөхөөр яваа хотынхон, чуулганы завсарлагаанаар тойрог руугаа мордсон гишүүдийн том машины дугуй, гутлын улнаас халдварлаж байгааг албаны эх сурвалж хэллээ. 2002 онд зүүн аймагт дэгдсэн шүлхийн хөл хорионд хэд хэдэн сайд гишүүд орсон боловч арын хаалгаар хотод хүрч ирсэнээсээ хойш удаан хивж цадахыг мэдэхгүй идэх, үнэн шүүмжлэл хэлсэн хүнийг шууд мөргөх, эхнэрээ олшруулж бухын байрлалд шилжих, асуудлыг ойлгохгүй хээвнэг идэшлэх зан авиртай болсон юм.
Улс төрийн шүлс ихтэй хүмүүсийн гутлын ул, машины дугуйгаас тархаж буй шүлхий хавсарсан шинжтэй тул сэрэмжлүүлж байна.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ