Барьцаалагдсан онгоц Женевт газардлаа

Үл таних этгээдүүдэд барьцаалагдсан Этиопын агаарын тээврийн “Boeing 767-300” онгоц саяхан Женев хотын нисэх онгоцны буудалд газарджээ. Үүний улмаас Женевийн онгоцны буудалд онц байдал тогтоосон хэмээн ВВС агентлаг дамжууллаа.
Барьцаалагчидтай хэлэлцээ хийсний үр дүнд онгоцыг Женевт аюулгүй газардуулсан байна. Женевийн нисэх буудлын албаныхны мэдээлж буйгаар барьцаалагдсан онгоцны нисгэгчид болон зорчигчдыг эсэн мэнд суллаж чаджээ.
Тус онгоц Этиопоос Италийн Ром хот руу нислэг үйлдэж байсан юм. Одоогоор энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ