Тайландын Засгийн газар жагсагчдын эсрэг хүч хэрэглэнэ

Тайланд улсын эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээс аль болох зайлсхийж байсан бол ням гаригаас эхлэн Засгийн газар шийдвэр гаргаж, олон тооны цэрэг цагдааг Бангкок хотын томоохон дүүргүүд рүү илгээж дүүргүүдийг жагсагчдын хяналтаас булаан авахаар оролдож эхэлжээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар Тайланд улсын аюулгүй албаныхан нь удаан хугацааны туршид жагсагчдын хяналтад байгаа Засгийн газрын ордон, дотоод хэргийн яам зэргийг хяналтдаа шилжүүлэн авч эхэлсэн гэнэ.

Тайланд улсын засгийн газрын мэдээлснээр албаны хүмүүс эхлээд тус байгууламжуудыг шилжүүлэн өгөх талаар жагсагчидтай тохиролцол хийхийг эрмэлзэж байна. Хэрэв уг саналыг нь хүлээж авахгүй тохиолдолд, эргэлзээ тээнгэлзэлгүйгээр хүч хэрэглэх баримтлах бодлогыг баримталж байгаа ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин