Путин Кабаевад сүйн бөгж бэлэглэсэн үү

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн зун эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Энэ мэдээллийн дараагаар л түүнийг гимнастикч бүсгүйтэйгээ гэрлэнэ хэмээн хүмүүс чих тавин хүлээж байсан ч хэсэгтээ нам жим болж энэ мэдээлэл бараг мартагдахад хүрсэн. Тэгвэл тэд хэдийнэ сүй тавьсан бололтой.

Сочигийн олимп сонин сайхан мэдээ ихтэй өрнөж байгаагийн нэг нь ерөнхийлөгч хайртай бүсгүйтэйгээ гэрлэх гэж байгаа гэсэн мэдээлэл болж байна.

Өчигдөр болсон хоккейн тэмцээнийг Алина Кабаева ирж үзсэн юм. Тэр үеэр түүний баруун гарын ядам хуруу бөгжтэй болсон харагдана лээ. Энэ нь түүнийг сүй тавьсныг илтгэж байгаа хэрэг билээ.

Энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч Путинээс 30 насаар дүү Алина телевизийн камерын өмнө бөгжтэй хуруугаа харуулж, интернэт дэх өөрийн хуудсаараа дамжуулан тодорхой бус мэдээллүүд нийтэлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин