Г.Шийлэгдамба: Нэр нөлөөтэй эрхмүүд манай намд элсэх нь үнэн

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдийн асуултадцовоо дуугаар бяртайгэгч ньхариулж байна.

Тус намд нэр нөлөө бүхий хүмүүс элсэх, гишүүнчлэлээ сэргээх гэж байгаа, тэр байтугай МАН дотроос МАХН –ыг зорих цуваа бэлэн болоод байгаа тухайцахим хуудсууд мэдээлэхболсон.Тэгвэл энэ талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултадхариулсан генсектэрхүү мэдээллийг үгүйсгэсэнгүй.

Тухайлбал, МАХН-ын гишүүн байсан, аймаг, дүүргийн намын хороонд удирдах албан тушаал хашижирсэн ахмадууд гишүүнчлэлээ сэргээж батлахааил далд гардаж авсаар байгаа аж. Тэгвэлнамын удирдлагуудын зүгээс тэдний нэр усыг ихээхэн нууцалж байгаа бололтой.Хэннамд элссэнийг ч зарлахгүй, мөн тэр талаар мэдээлэл цацахгүй байхыг ч гишүүддээ болон намын аппаратад ажиллаж байгаа хүмүүст үүрэг болгосон дуулдана.Саяхан Солонгосыгзорьж, сар шинийн золголт хийхийн ялдамд намын даргаН.Энхбаяртайгаауулзаж ирснээс хойш МАХН-ынхан хөдөө орон нутагт идэвхтэй ажиллаж байгаа. Түүний дүнд хөдөө орон нутгийн намын хороонд удирдах алба хашиж байсан эрхмүүд сүрэг сүргээрээ ирж намын батлах өвөртөлж буйгаас ньүзэхэдН.Энхбаярцэргүүддээ эгнээгээ өргөтөхийг үүрэгдсэн гэж ойлгож болохюм. Мөн МАН-аас ч ойр дотнын нөхдөө урихыг зөвлөсөн байж мэдэх юм. Тодруулбал, МАХН-ын дэд даргаД.Тэрбишдагвашинэ оны эхэнд тиймэрхүү утга бүхий ярилцлага хэвлэлд өгсөн нь хуучраагүй байна. Тэрээр “МАН-ын гишүүдийн 99 хувь нь минийсайн найз нөхөд.Уулзах үедээ уулзаж, хууч дэлгэж дурсамжаа ярьж, салхинд хүртэл хамтдаа гарах үе бий. Бидний үзэл бодол нийлдэг юм шүү” гэхчлэн уриалгын чанартай зүйлийг яриандаа шигтгэсэн байсан.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ