“Скайтел” компани хэрэглэгчдээ хэзээ дээдлэх вэ...

Анх Солонгосын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байсан Монголын үүрэн холбооны анхдагчдын нэг “Скайтел” компани өөрийн хэрэглэгчдийн 50-тай дугаарыг хааж эхэлсэн ба үүнтэй холбоотойгоор нэлээн асуудал үүсээд байгаа бололтой. Өөрийн ашиглаж байсан дугаараараа зар мэдээ өгсөн, мөн бидний “азын” гэж нэрлэдэг дугаар барьж байсан хүмүүсийн хувьд хүндрэл үүсээд байгаа юм байна. Хэдийгээр, “Скайтел” компанийн зүгээс дурын дугаараа сонгож ав хэмээх санал тавьж байгаа ч очоод авах гэхээр олигтой гэхээр дугаар “үзээд өгье” гэсэн ч байхгүй, бараг л бүх тооны цуглуулга гэмээр зүйлс байгаа нь хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцэхгүй байгаа аж.
Ингээд “Хэрэглэгч – ХААН” гэх үзлийг баримтлан, “азын” дугаар барьж байсан хүмүүс аятайхан дугаар авчих боломж бий эсэх талаар санал хүсэлтээ тавихад тус компанийн үйлчилгээний ажилтнууд нь огтхон ч хүлээж авахгүйгээр барахгүй, ихэд бүдүүлэг, үл ойшоосон байдлаар харилцаж байгаа нь зарим хэрэглэгчдийн сэтгэлийг эмзэглүүлсэн байна.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ