Өмнөд Солонгост барилга нурж есөн хүн амиа алдлаа

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Гёнжу хотын амралтын баазын барилга нурж есөн хүн амь насаа алдаж 17 хүн нэлээд хүнд бэртжээ. Харин нуранга дор 10 хүн байгаа бөгөөд тэднийг гаргаж авахаар ажиллаж байгаа гэнэ. Нас барсан хүмүүсийн долоо нь оюутнууд байсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Амь насаа алдсан оюутнууд нь Бусан хотоос ирцгээсэн нэгдүгээр дамжааны оюутнууд байсан аж.

Уулын бүсэд байрлах энэ баазад хэдхэн хоногийн өмнө их хэмжээний цас орсон юм. Цас орсны дараагаар гулгах гэж ирсэн хүмүүс их байсан гэнэ.

Барилга хуучирч чанар муудсан, дээвэр дээр нь их хэмжээний цас унаж, хайлсан нь нурах эхний шалтгаан болсон хэмээн үзэж байгаа юм. Барилга оройн 21 цагийн үед нурсан бөгөөд тэр үед баазад байсан хүмүүс бүгд дотор байсан ажээ.

Өмнөд Солонгос улсыг барилгын чанарын хувьд сайн хэмээн үнэлдэг. Барилга байшин нурах энэ мэт хэрэг бараг гардаггүй. Харин 1995 онд нэг удаа томоохон байшин нурсан бөгөөд тэр үед 100 гаруй хүн амь насаа алдаж байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин