Хамгийн сайхан биетэй гал сөнөөгчийг шалгаруулжээ


Өнөөдөр Сөүл хотын Ёоиду дүүрэг дэх Ёоиду цэцэрлэгт хүрээлэн дотор "Хамгийн сайхан биетэй гал сөнөөгч" шалгаруулах Солонгос улсын 2 дах удаагийн тэмцээн болжээ. Орон нутгийн гал сөнөөх албанаас шалгарсан 24 гал сөнөөгчид энэхүү тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэд бүгд чөлөөт цагаараа хичээллэж бий болгосон булчингаа гайхуулж өрсөлдсөн байна. Солонгос улсад нийтдээ 6000 гаруй гал сөнөөгчид байдаг ба гал сөнөөгч болох шалгалтыг 40 хүртэлх насны бүх төрлийн мэргэжлийн Солонгос улсын иргэд өгч болдог ажээ . Тэдний дундаж наслалт 58.8, сарын дундаж цалин 2 сая 930 мянган вон, 33.6% нь дээд боловсролтой, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад цалин нэмэгдлийг улсаас 100 хувь даадаг, орчин үед залуусын хамгийн их хийхийг хүсдэг ажлын нэг болсон гэнэ.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ