Диего Марадона 23 настай бүсгүйтэй сүй тавьжээ

Хөлбөмбөгийн домог болсон Диего Марадона шинэ найз бүсгүйгээ олны өмнө гаргаж бүр сүй тавьсан тухайгаа ч олон нийтэд ил болголоо. Тэрээр одоо 51 настай бол сүйт бүсгүй Росио Олив нь 23 настай юм.

Хайртай бүсгүйдээ тэрээр валентины баярын өдөр гэрлэх санал тавьсан байна.Тэд Ром хотноо тансаг оройн зоог барьж, үдшээр зугаалан хайрын баярыг хамтдаа гайхалтай тэмдэглэсэн байа.

Гэсэн ч Марадонагийн хуучин амьдрал нь ч гэсэн цэцэглэсээр байгаа. Түүний хуучин эхнэр Вероника Охедо дахин хөл хүндтэй болсон тухайгаа саяхан зарласан. Харин Марадонагийн шинэ найз бүсгүйтэй болсон гэсэн мэдээлэлд огтхон ч шоконд ороогүй бөгөөд тэр ч бүү хэл “ Би мэдэж байсан. Бид үнэндээ хэдэн сарын өмнөөс л тусдаа амьдарч эхэлсэн шүү дээ” хэмээн ярьжээ.Хамгийн гол нь Марадоно одоо эхийн хэвлийд байгаа хүүхдээсээ татгалзсан байна. Учир нь тэрээр өөрийнх нь хүүхэд мөн эсэхэд эргэлзэж байгаа гэнэ.

Ямартай ч алдартай эрийн үр удам олширч, гэр бүл нь улам ч өнөр өтгөн болсоор байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин