Алуурчин хотуудын тоонд Улаанбаатар дээгүүрт бичигдэж байна

Дэлхийн хэд хэдэн улсын нийслэл, томоохон хотууд хэт их бохирдолтойгоосоо болж алуурчин хот хэмээн нэрлэгдэхэд хүрчээ. Тэдгээр хотуудын иргэд амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, бороо цаснаас эхлээд олон төрлийн аймшигтай хоронд хордож байгаа. Агаарт цацагдсан хорт бодисууд нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх аюултай байдалд хүрсэн байна.
Тэдгээрийн тэргүүн эгнээнд Хятад улсын нийслэл болон хэд хэдэн томоохон хот мөн Энэтхэгийн нэлээд хэдэн том хотууд түүний дараагаар манай улсын нийслэл хот бичигдэж байна.
Өвлийн улиралд эдгээр хотууд иргэдээ угаартуулж алах дөхдөг. Энэ жил Бээжин хотод гэхэд нар мандаж жаргахыг харах аргагүй болсон тул LED телевизор төв талбайдаа байрлуулж нар мандах жаргахыг харцгааж байсан билээ. Өмнөх жилүүдээс хэдэн арав дахин нэмэгдсэн утаа нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын анхаарлыг татсан. Энэ нь иргэдийн дундах уушигны өвчлөл нэмэгдсэн болон бага насны хүүхдүүд уушигны хорт хавдраар өвчлөн амь насаа алдаж эхэлснээс тод харагдаж байна.
Тэгвэл халуун орны Энэтхэг улс яагаад алуурчин хотуудын тоонд оров. Гал хөс түлэх шаардлагагүй шахам энэ улс утаанд дарлуулах болсон шалтгаан нь машин, үйлдвэрийн утааны хэмжээ ихэдсэнтэй холбоотой. Тус улсын хувьд утааны хэмжээ өмнөх жилийнхээс даруй 60 дахин нэмэгдсэн нь анхаарал татав.
Түүнчлэн Энэтхэг улсын хувьд усны асуудал хурцаар тавигдаж байгаа. Ундны ус ховордох болсон нь элдэв төрлийн өвчлөлт нэмэгдэхэд хүргэж байна.
Манай улсын хувьд утааны хэмжээ, түүний агуулах хорт бодис өмнөх жилүүдтэй харьцуулахад илт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Утааны эсрэг олон жил тэмцсээр ирсэн ч энэ нь төдийлөн үр дүнд хүрч утаа багасч чадахгүй байгаа.
Хамгийн ихээр сэтгэл түгшээж байгаа зүйл нь гурван сая хүрэхгүй хүн амтай тус улсын иргэдийн тэн хагас нь нийслэл хотдоо амьдарч байгаа. Тэдгээр иргэдийн дунд амьсгалын замын өвчин болон, уушигны өвчлөл нэмэгдсэн юм. Тиймээс эдгээр улсуудын агаарын бохирдлын асуудлыг нэн ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай CNN-д нийтэлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ