Ким Чен Уныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлж байна хэмээн НҮБ-аас түүнийг буруутгаж байна.

Женев хотноо болсон НҮБ-ын хуралдаанаар БНАСАУ-д хүний эрхийг зөрчиж улмаар хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Ийм учраас Ким Чен Уныг Олон улсын эрүүгийн шүүхэд дуудах ёстой гэж хуралд оролцогч улсуудын дийлэнх нь санал бодлоо илэрхийлэв.

Хойд Солонгост иргэд нь үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, хурал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх бүрэн хаалттай байдаг. Тиймээс БНАСАУ-д хүний эрхийг хамгаалах асуудалд олон улс анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн үзсэн юм. Харин энэ илтгэлийг Пхеньян няцаан эсэргүүцэж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин