Мисс Ж.Энэрэл гаргуун зодоонч

Давхраагүй хэрнээ өвөрмөц нүд, хүүхнүүдийн мөрөөдөл болсон цэвэрхэн бор арьсаараа бусдаас ялгарсан нэгэн бол мисс Ж.Энэрэл юм. Тэрбээр мэргэжлийн моделиудын дунд зохиогддог чансаатай тэмцээнүүдийн нэг болох “Мисс модель” тэмцээний 2013 оны ялагчаар тодорч, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гарган олон улсын загварын тайзнаа өрсөлдөх эрхийг авсан нэгэн. Төрийн соёрхолт Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглосноор хүмүүст илүү танигдсан Ж.Энэрэл загварынхан дундаа санаанд оромгүй сонирхлоороо эрс ялгардаг аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр боксын спортоор багаасаа хичээллэж ирсэн бөгөөд одоо ч загварын хажуугаар боксоо орхиогүй байгаа гэнэ.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ