Даян дэлхийн эзэрхэг гүрний сүйрэл

Америкийн эх оронч, нийгмийн зүтгэлтэн Алекс Джонс-ийн Инфовоорс /infowars-мэдээллийн дайнууд/ видео/радио нэвтрүүлэг бол зөвхөн Америкт төдийгүй дэлхий нийтийн оюунлаг эх оронч сэтгэл зүтгэлтэй хүмүүст аль эртнээс танигдсан, шударга үнэнч хүмүүст дэлхийн олон нийтэд үгээ хүргэх боломжийг олгож байгаа цөөн хэдхэн сувгуудын нэг билээ. Энэ бол одоо жинхэнэ ард түмний төлөөх засаглал – иргэдийн жинхэнэ бодит эрх чөлөөг буцаан олж авах тэмцлийн нэг фронт болж байгаа, дэлхийн олон орны Эх орончдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлийн нэг гол эх үүсвэр юм.

Алекс Джонс ба Пол Крейг Робертс нарын саяхан хийсэн нэг ярилцлагыг хүргэж байна.

Алекс Джонс: Пол, Та миний сая хэлснийг сонссон биз ээ. Бид үнэхээр түүхэн цаг мөчид амьдарч байна гэж би бодож байна. Бүр агаар нь хүртэл энэ тухай мэдээлж байх шиг. Тэгээд энэ цаг мөч дор, түүхийн яг энэ коридор дотор энэ боломжийг харин бидний дайснууд ашиглаж болох шүү дээ.

Англи хэл дээр:

Пол Крейг Робертс: Тийм ээ. Тэд нар (Вашингтоны эрх баригчид, цэргийн аж үйлдвэрлэл, тагнуулын салбарынхан, Уолл Стриитийн панзчид, Израилын лоббичид) тийм амар бууж өгөхгүй ээ. Би үүнд итгэлтэй байна. Алекс, та ер нь мэдэж байгаа уу, хамгийн сонирхолтой нь одоо дэлхийн дахин Орос улсыг дараачийн дэлхийн лидер гэж харж байна. Одоогийн энэ бүх үйл явдал бол XX зууны сүүлийн хагасаас хойш болж байсан хамгийн гүн гүнзгий өөрчлөлт юм. Өнөөгийн энэ бүх байнгын худал хуурамч хоёр нүүрт бодлогоороо АНУлс өөрөө өөрийгөө устгаж үгүй хийсээн. Бид нар уг нь Сирийн энэ балмад явдалд оролцох хэрэггүй байсан юм, бас л нөгөө шал худлаа хүчирхэг суртал ухуулгаа ашиглаж. Энэ худлаа шалтаг аргыг бид Ирак уруу, Ливи үрүү дайран орохдоо ашигласан шүү дээ. Одоо бүх дэлхий дахин манай энэ бүх ноёр нүүрт худал хуурамч бодлогыг нэвт харж байна шүү дээ.

Энэ нь АНУлсыг ганцаардуулж байгаа. Энэ бол хэт гүрний хувьд эрх баригчдад маш эвгүй байгаа байх, хамгийн гол хүүхэлдэй Их британи энэ дайны төлөвлөгөөнийхөө эсрэг санал өгч байгааг харахад. Гэсэн хэдий ч [Сири рүү дайран орох] эрсдэл хэвээр байсаар байгаа гэж би бодож байна. Хэдийгээр Путин Цагаан ордонд сууж байгаа энэ мангарыг ар далаар нь тавьсан ч гэсэн. Сири өөрийн химийн зэвсэглэлийг олон улсын хяналтанд шилжүүлэн өгөх болно гэж мэдэгдэхэд Цагаан ордон барьц алдаж тэгэхэд юу хийхээ мэдэхгүй болчихсон шүү дээ. Тэгээд тэд нар “хэрэв Сири энэ гэрээг бүрэн биелүүлэхгүй юм бол энэ нь цэргийн үр дагавруудтай байх болно” гэсэн нэг заалтыг энэхүү гэрээнд оруулахыг оролдуулахаар өөрсдийн өөр нэг хүүхэлдэй – Франц улсыг тийш нь илгээсэн юм. Харин оросууд энэ нь чухам юу гэсэн үг болохыг сайн ойлгож байсан. Хэрэв цэргийн хүч хэрэглэх заалтыг энэ гэрээнд оруулах юм бол америкчууд заавал энэ боломжийг ашиглах болно гэдгийг тэд мэдэж байсан юм. Ийнхүү яг одоо бол АНУлс ухарчхориглолтын тактикт шилжээд байгаа, учир нь бидэнд өөр ямар ч бодит бодлого гэж алга байна. Биднийг ядаж нөгөө манай хүүхэлдэй найз нар маань хүртэл хаячихсан байгаа шүү дээ.

Сонирхолтой нэг жишээ бол Франц улс байна. Франц улс хэзээ нэгэн цагт омог бардам бие даасан тусгаар улс байсан гэдгийг бид мэдэж байгаа. Түүний ерөнхийлөгч Шарль де Голь Франц улс НАТО-д элсэн орохын эсрэг, америкчуудын ямар нэг ажиллагаанд оролцохын эсрэг байсан юм шүү дээ. Учир нь Франц тэр үед тусгаар тогтносон бие даасан улс байсан юм. Харин өнөөгийн Франц дуртайяа Вашингтоны гудас нь болсон байгаа. Вашингтонд түүнээс өөр олон улсын дэмжлэг гэхээр юм үлдээгүй. Алекс, энэ бол жинхэнэ ухаангүй ажил, солиорол шүү дээ.

Алекс Джонс: Та таван жилийн өмнө, миний нэг нэвтрүүлэгээр орохдоо АНУлс өөрийн зөөлөн хүч/soft power/-ийг алдсаан гэж ярьж байсан. Урьд өмнө нь Америк сайн улс байсан, дэлхий дахин бидэн үрүү сайн залуус уруу шиг хардаг байсан шүү дээ. Харин одоо бол муу залуус болсон гэж байгаа. Одоо бүр зарим хүмүүс Путиныг эрх чөлөөт ертөнцийн лидер гэж нэрлэж байгаа. Энэ нь манай гадаад хэргийн яамныханд газар хөдлөлт шиг сонсогдож байгаа байх аа.

П.К Робертс: Тийм ээ, яг тийм юм болсон гэдэгт би итгэлтэй байна. Вашингтоны энэ солиотой түшмэдүүд ер нь байж болох бүх хил хязгаарыг давсны хар гайгаар ийм юм болсон юм. Эхлээд тэдний 9/11-ны үйл явдлыг илчилж шийтгэл ноогдуулж чадаагүй. Тэгээд тэд нар "ер нь нийгэм олон нийт тэр албан ёсны тайлбар гэгчид нь итгэж үнэмшиж байгаа юм бол ийм усан тэнэгүүдэд юу ч гэж хэлсэн яадаг юм бэ" гэж шийдсэн бололтой. Тэгээд тэд нар үүнийгээ үргэлжлүүлэн хийх болсон шүү дээ. Тэд бүүр дүрдээ итгэцгээсэн. Ингээд хэсэг хугацаа ч өнгөрсөн. Гэвч жишээлбэл чам шиг толгойгоороо бодож эргэцүүлж чаддаг хэсэг хүмүүс болж өрнөж байсан тэр бүх зүйлийг эргэцүүлэн бодох болсон. Аажмаар тэд нар энэ бүх үйл явдлуудын дотор нь нэг тийм системтэй ажиллагаа байгааг олж харах болсон юм.

Алекс, ер нь таны энэ асуултанд Обамагийн энэ дэглэм, Израиль улс, манай израилийн лоббичид оросуудын тэднээр зөвшөөрүүлж чадсан тэрхүү гэрээг тойрон гарч ээлжит дайнаа өдөөж чадах эсэхийг харсны дараа хариулахад хамаагүй хялбар байх болно гэж би бодож байна. Хэрэв Обама үүнийг хийж чадахгүй юм бол, хэрэв энэ дэглэм тэр гэрээг тойрон гарч ээлжит нэг дайн өдөөж чадахгүй юм бол энэ нь мөн чанартаа Ливи, Ирак, Афганистан, Сири зэрэг олон улс орнуудын төр засгийг түлхэн унагаж өөрсдийн утсан хүүхэлдэйнүүдээр солих зорилготой Вашингтоны эрх баригчдын XXI зууны неоконсерватив төслийнх нь төгсгөл иржээ гэсэн үг юм.

Алекс Джонс: Тэдний бас нэг “зуун жилийн настай Райх” – эзэрхэг гүрэн нь ердөө аравхан жил оршин тогтжээ гэсэн үг үү?

П.К Робертс: Яг тийм ээ. Хэрэв тэд Сирийн төр засгийг түлхэн унагаж устгаж чадахгүй юм бол тэдний төлөвлөгөө нь сүйрнэ гэсэн үг юм. Гэхдээ тэд тийм амар бууж өгөхгүй ээ. Тэдний хувьд энэ нь маш чухал юм. Тэдний цэрэг зэвсгийн аж үйлдвэрлэлд, Уолл Стриитийн панзчдад, Израилийн засгийн газарт энэ нь амин чухал юм. Харин тэд бол маш хүчирхэг бүлэглэл. Тэд нар Обамагийн гараар дайн өдөөх гэсэн энэ шалтгийг нь Орос, Сири хоёр аргалж зогсоосон байгаа энэ бодит байдлыг тойрон гарахын тулд бүхнийг хийх болноо. Цааш үйл явдал яаж өрнөхийг ойлгохын тулд Обамагийн энэ дэглэмийн дараачийн алхамуудыг нь бид харах ёстой. Жишээлбэл, тэд ахиад өөрсдөө нэг өдөөн хатгалт зохион байгуулчихаад үүндээ Сирийг буруутгаж өөрсдийгөө хамгаалах эрхтэй гэж зарлаж болох юм. Жишээ нь, сирийн босогчид гэгчдийг ашиглаж Израилийн эсрэг химийн довтолгоо зохион байгуулж өдөөн хатгаж болох юм. Үүний дараа тэд нар НҮБ-ийн ямар ч санкцийг үл хэрэгсэн Израиль улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэж зарлаж болох юм. Энэ бол миний байнга ярьж хэлж сануулж байгаа тэр зүйл юм, үүнийг бас оросын тагнуулын мэдээллүүд ч баталж байгаа.

Орос хэл дээр орчуулгатай:

Алекс Джонс:Гэвч хэн ч үүнд ил тод оролцохыг хүсэхгүй байгаа шүү дээ. Израиль Аль-Кайдатай нэг тал болохыг хүсэхгүй байгаа. Одоо Барууны гүрнүүд Аль-Кайдыг дэмжиж тусалж байгаа нь нөгөө "ноён шалдан” байгааг харуулж байгаа гэж би бодож байна. Израиль энэ бүхнийг далдаас удирдаж байна гэсэн яриа байгаа. Хэрэв Сирид Аль-Кайдаг засгийн эрхэнд гаргаж ирэх юм бол тэд нар яаж энэ нөхцөл байдлаасаа гарах гэж байгаа юм бол оо?

П.К Робертс: Ерөнхийдөө энэ нь тэдний цаад зорилготой зөрчилдөхгүй. Ер нь ч тэгээд Аль-Кайда дангаараа засгийн эрхэнд нь гарч ирэхгүй л болов уу. Өнөөгийн Иракт шиг байдал үүсэх болов уу. Тэнд одоо засгийн газар нь ямар ч бодит эрх мэдэлгүй байгаа. Эсвэл яг Ливид шиг үүссэн хөл толгойгүй байдал шиг. Алекс, ер нь энэ бол эдгээр улс орнуудыг эмх замбараагүй байдалд түлхэн оруулж тогтворгүйжүүлэх гэсэн ямар ч ёс суртахуунгүй тэдний төлөвлөгөө юм. Тэнд ямар ч зохион байгуулалттай хүчин засгийн эрхэнд нь байхгүй байлгахыг тэд нар хүсээд байгаа юм. Энэ бүхний эцсийн зорилго бол лалын энэ улс орнуудыг цаашид улам эмх замбараагүй бужигнуулж улам эрс тэс үзэл, уур амьсгалтай болгох байгаад үүнийг Орос болон Хятадын дотоод уруу лалын шашинтай иргэдийнх нь дунд тараахад оршиж байгаа юм. Энэ хоёр улс нилээд олон тооны лалын шашинтан иргэдтэй. Алекс, энэ бол тэдний хүсээд байгаа хамгийн гол хүчин зүйл нь юм шүү.

Алекс Джонс: Та энэ тухай шууд хэлж байсаан. Нөгөө соёл иргэншлүүдийн мөргөлдөөн гээчийнх нь цаад нууц бол лалын энэ хэт даврагсдыг шинэ үеийн колончлолынхоо нэг хэрэгсэл болгон ашиглах, бүх дэлхий дахинг тогтворгүйжүүлж байгаад Дэлхийн Шинэ Дэглэм гээчээ байгуулах нэг зэвсэг нь юм. Тэд нар тээр тэнд байгаа лалын аюул гээчийг ашиглаж байгаад энд Америкт америкчуудын эрх, эрх чөлөөг одоо булаан авч байгаа. Үүнийг үнэхээр "ур чадвар" гэхээс өөр юу гэх вэ дээ.

П.К Робертс: Чи үүнийг яг сайн хэллээ. Энэ бол тэдний зорилго, төлөвлөгөө нь юм. Хэрэв энэ төлөвлөгөө нь одоо Сири улсад тулаад зогссон юм чинь тэд одоо юу хийх гэж байгааг би мэдэхгүй байна. Вашингтоны ихэмсэг тэр хэнээтнүүд өөрсдийн байр суурин дээр хэвээр үлдэж байна. Тэд улс эх орноо гадаад дотоодын зэвсэгт дээрэмчдээс хамгаалж байгаа Сирийн ерөнхийлөгч Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж худлаа гүтгэн буруутгаж улс оронд нь цөмрөн орох шалтаг хайж байсан. Одоо хэнд ч ойлгомжтой болсон энэ шалтагийг зохиож тэд нар дайн л өдөөхийг хүсч байсан шүү дээ. Гэвч ер нь Асад үүнийг хэрэглэсэн гэж төсөөлье л дөө. Гэсэн ч энэ нь америкчууд бидэнд огт хамаагүй падгүй. Тэр биднийг эсрэг химийн зэвсэг хэрэглээгүй, мөн хэн нэгэн үрүү дайрч довтлоогүй, харин өөрийн эх орноо хамгаалж байгаа шүү дээ! Ийнхүү Асад химийн зэвсэг хэрэглэсэн эсэх нь огт чухал биш ээ. Харин ийм шалтаг байсан ч энэ нь тус улс уруу цэргийн хүчээр дайран орох эрхийг АНУлсад өгөхгүй байгаад бүх учир оршиж байгаа юм.

Алекс Джонс: Ер нь Башар Асад химийн зэвсэг огт хэрэглээгүй гэдэг нь тов тодорхой болсон байгаа шүү дээ.

П.К Робертс: Тийм ээ, мэдээж үгүй, хэрэглээгүй. Би үүнийг мэдэж байгаа. Тийм байсан ч гэсэн энэ шалтаг нь АНУлсад тус улс уруу дайран орох эрхийг өгөхгүй гэдгийг л хэлэхийг би энд хүсч байна. Халдан довтолсон дайсныхаа эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн аливаа улс уруу дайран орох эрхийг АНУлсад олгож байгаа нэг ч олон улсын хууль эрх зүйн акт гэж байдаггүй юм шүү.

АНУлс өөрөө байнга химийн зэвсэг хэрэглэдэг дайнч улс шүү дээ. Цагаан фосфор, ядууруулсан урантай сум, бөмбөг гэх мэт. Тэд Вьетнамын ард түмнийг ямар болгосныг харах хэрэгтэй. Улбар шар гэдэг химийн зэвсэг тэнд хэрэглэж байснаас болж тэнд одоо 150 мянга гаруй хүүхдүүд илт гажигтай төрсөн байгаа шүү дээ. АНУлс өөрөө химийн зэвсэг хэрэглэж ирсэн хамгийн түрэмгий улс шүү дээ. Дэлхийн бусад бүх улс орнуудыг нийлүүлснээс ч илүү их химийн зэвсгийг АНУлс дангаараар хэрэглэж ирсэн улс. Ийм болохоор одоо энэ өндөр ёс суртахууны үг уриа хашгирч байгаа тэр хүмүүс үүнийг зөвхөн ээлжит нэг дайн өдөөх шалтаг болгон ашиглахыг оролдож байгаа нь тэр юм.

Харин одоо тэдний ээлжит нэг зальт шалтгийг нь оросууд үгүй хийчихсэн байгаа. Гэвч тэд өөр шалтаг хайж олохыг оролдох болно. Гэвч одоо олон хүмүүс тэднийарга бачийг нэвт хардаг болсон байгаа. Энэ бол харин зүй тогтол юм. Ийм болохоор АНУлсын засгийн газар урьд өмнөхөөсөө ч илүү муйхар мулгуу харагдах болно. Одоо тэгвэл бид юунаас болгоомжилж байх хэрэгтэй вэ? Бүх дэлхий дахин тэдний мөн чанарыг нэвт харж тэднийг жигшин үздэг болсон болохыг тэд ойлгосон учир одоо цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй юм. Одоо АНУлсын засгийн газарт байгаа ийм хүмүүст яаж цөмийн зэвсгийг найдаж болох вэ? Нялх хүүхдэд цөмийн зэвсэг найдаж өгч болохгүйтэй адил тэдэнд яаж үүнийг найдаж болох вэ?...

Яагаад АНУлсаас өөрөөс нь цөмийн зэвсгийг нь хураан авч болохгүй гэж! Тэгвэл бүх дэлхий дахин энх тайван хамаагүй амар жимэр болохсон. Сирийг зэвсэгтэй нь үлдээж болноо, харин АНУлсаас бол хураан авах хэрэгтэй. Хэрэв дэлхий дахин энхтайван, амар жимэр байхыг хүсч байгаа юм бол АНУлсаас зэр зэвсгийг нь хураан авах ёстой.

Мөн бид гүн гүнзгий хямралд байгааг би мэдэж байна. Манай эдийн засаг [2008 оны хямралаас хойш] огтхон ч тогтворжиж сайжирсан юм байхгүй ээ. Эдийн засгийг урагш хөдөлгөж байгаа юм юу ч алга байна! Ийм нөхцөл байдалд бид жилийн дараа гэхэд гүн гүнзгий уналтанд орох болно. Энэ нь ард түмэн тэдний ашиг сонирхлыг энэ засгийн газар төлөөлдөггүй гэдгийг ойлгож авах нэг боломж байх болноо. Бүх зүйл энд зөвхөн нэг явцуу бүлэглэлийн эрх ашигт үйлчилж байхаар зохион байгуулагдсан байгаа. Хүчтэй хямрал эхлэхээр л хүмүүс үүнийг ойлгох байх даа. Харамсалтай нь, одоо хүмүүст энэ бүхнийг тайлбарлах гэхээр тэд ойлгохгүй байгаа. Ийм учраас гүн гүнзгий хямрал сүйрэл бол магадгүй бодит байдлыг ойлгуулах цорын ганц боломж, арга байж ч болох юм.

Израилийн лобби антисемит үзэл гэдэг тоглоомоо бүр хэтрүүлэн тоглож байгаа би бодож байна. Израилийн ямар ч бодлогыг шүүмжилсэн ямар ч хүнийг тэд нар шуудхан л антисемит үзэлтэн болгочихдог. Энэ байдал нь тэд нар еврейн олон оюун ухаантнуудыг бас тэгвэл антисемитүүд гэж нэрлэх ёстой болгож байгаа. Одоо бараг бүх еврей сэхээтнүүдийг антисемитүүд гэж нэрлэж болох байх гэж би бодож байна. Ийнхүү тэдний энэ арга мэх нь одоо ажиллахаа больж эхэлж байна. Урьд өмнө нь антисемит гэдэг бол еврейчүүдийг үзэн яддаг хүн гэсэн утгатай байсан бол харин одоо Израилийн засгийн газрын бодлогыг өчүүхэн төдий ч шүүмжилсэн хүнийг ингэж нэрлэж шошго наадаг болсон.

Алекс Джонс: Тийм ээ, иймэрхүү бодлого нь шал эсрэг үр дүнд хүргэдэг. Одоо хүмүүс Обамагийн аливаа дутагдлыг, “Obamacare” гэх мэт, шүүмжилж чадахгүй болсон, учир нь ингэсэн хүнийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж нэрлэдэг болсон. Энэ нь өөрөө арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж чухам юу болохыг өөрчилж байгаа.

П.К Робертс: Чиний зөв өө. Яг ийм юм болж байна. Өөр нэг зүйл гэвэл тэд нар ийнхүү антисемитизм эсвэл арьсны үзлийн ард нуугдаж байгаа тул олон нийт ийм нэр хоч зүүхээс эмээж тэдний энэ бодлогыг шүүмжлэхээ больсон явдал юм! Энэ нь тэдний энэ явуулж байгаа бодлого хичнээн хөнгөн хуудуу сул дорой болохыг хөндлөнгөөс харуулж байгаа. Хэрэв чи одоо Америкийг шүүмжилж байгаа бол чи хар арьстанд дургүй үзэлтэн мэт болох, эсвэл хэрэв чи Израилийг шүүмжилж байгаа бол чи еврейчүүдийг үзэн ядагч болчихно гэсэн үг. Энэ чинь инээдтэй хэрэг шүү дээ. Энэ байдал бол энэ хоёр улсын явуулж байгаа бодлого ямар ч шүүмжлэлийг даахгүй байгааг харуулж байгаа хэрэг. Энэ бол тэдний сул дорой байдлын бас нэг өөр шинж тэмдэг юм.

Би чамтай бүрэн санал нийлж байна. Одоо АНУлсын болон Израилийн засгийн газрууд ямар ч итгэл найдварыг бүрэн алдсаан. Тэд өөрсдийн жинхэнэ нүүр царайг хүн төрөлхтөнд харуулсан. Энэ нь мөн чанартаа тэд өөрөө өөрсөддөө нүхээ ухаж байгаа хэрэг. Гэвч энэ байдал нь тэд энэ нүхнээсээ гарахыг оролдохгүй байгаа гэсэн үг биш, харин тэд хүчээ нэгтгэж байгаад өөр нэг тэнэг алхам хийж ч болох шүү дээ. Үүнийг би боломжтой нэг хувилбар гэдэгт итгэж байна. Алив тэдэнд өөр ямар гарц байгаа талаар хамтдаа ярилцацгаая. Өөрөө ам алдаж байж оросуудад ар далаараа тавиулсандаа одоо манай төрийн нарийн бичгийн дарга Джон Керри галзууртлаа уурлаж байгаа гэж бодъё. Мөн Израилийн засгийн газар ч ялгаагүй, тэд уурлан галзуурч байгаа гэж. Учир нь тэд нар энэ бүхнийг аль эрт төлөвлөсөн, шийдсэн байсан боловч одоо хэн нэгэн нь тэдэнд энэ бүхнээ хийхэд нь саад болж байгаа учраас тэр ээ. Одоо тэдэнд хоёрхон гарц л бий. Эхнийх нь ялагдлаа хүлээн зөвшөөрөх. Дараагийнх нь энэ гэрээг тойрон гарах ямар нэг өөр гарцыг бодож олох. Эхний тохиолдолд бол нийгэм олон нийт хүмүүс бидэнд боломж шанс байгаа. Ер нь нийгэм олон нийт ийм этгээдүүийг удирдах албан тушаалуудаас зайлуулахын тулд энэ боломжийг ашиглаж хэрэгтэй байгаа.

Алекс Джонс:Америкийн энэ эзэрхэг гүрэн нуран унах нь Америкт өөрт нь сайн хэрэг юм. Бид бүхэн энэ эзэрхэг гүрэн оршин тогтнож байхын тулд асар их үнэ төлж байгаа ч хариуд нь ямар нэг давуу байдал олж авахгүй байгаа. Харин Израилийн хувьд гэвэл тэд нар өөрсдийн энэ банк, хедж сангуудаас бусад бүх зүйлийг тогтворгүйжуулж дэлхий дахинг эмх замбараагүй байдалд түлхэн оруулахыг хичээж байна.Үүний үр дүнд тэдний банкууд хүмүүсээс сүүлчийн бүхнийг нь булаан авах болноо. Учир нь тэд нар ийнхүү хүн төрөлхтөнг армагеддон – сүйрэл мөхөл үрүү түлхэж байгаа юм бол тэд жирийн хүмүүс бидэнд ийм сүйрлийг урьдаас бэлдсэн гэсэн үг юм.

П.К Робертс:Тийм ээ, энэ бүхэн үнээн. Чиний хэлж байгаа зөв өө. Би чиний хийж байгаа энэ дүгнэлттэй санал нэг байна. Чи зөв онош тавьж байна гэдэгт би итгэлтэй байна. Одоо тэд нар Сирийн талаар чухал санал дэвшүүлж дайныг галыг түр ч гэсэн дарсан Оросын энэ санаачлагыг харин яахыг харах л сүүлчийн боломж ард түмэн, хүмүүс бидэнд үлдэж байна. Хэрэв тэд оросуудын тавьсан энэ саналыг нь бүрэн хүлээн авч ээлжит дайн дэгдээхээс татгалзах юм бол энэ нь сайн тал уруугаа гайхамшигт өөрчлөлт гарлаа гэсэн үг юм!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ